x

Францын хувьсгал өрнөсөн замаар олимпын марафон гүйлтийн тэмцээнийг явуулахаар баталжээ

Зуны олимпын XXXIII наадам 2024 онд Франц улсын нийслэл Парис хотноо болно.

“Парис-2024” олимпын зохион байгуулагчид марафон гүйлтийн замын маршрутыг баталжээ.

1789 оны аравдугаар сарын 5-нд эхэлсэн эмэгтэйчүүдийн бослого тэмцлийг хүндэтгэн дурсах үүднээс жагсаалын цуваа явж өнгөрсөн газруудаар маршрутыг баталсан талаар Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Тухайн үед талхны өндөр үнийг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал Сена мөрний эрэг дэх хотын захиргааны байрнаас эхэлж, Версалийн талбай хүртэл үргэлжилж байсан бөгөөд марафоны тамирчид энэ зам дагуу гүйхдээ Тьюлрийн цэцэрлэг, Луврын музей, Grand Palais ордон, Эйфелийн цамхаг зэрэг Парис хотын түүхэн дурсгалт, үзэсгэлэнт газруудаар дайран өнгөрөх юм байна. 

Гэхдээ уг зам өгсүүр хэсэг ихтэй тул олимпын дээд амжилт эвдэгдэх магадлал бага гэдгийг зохион байгуулагчид сануулжээ. Уралдааны замын хамгийн өгсүүр хэсэг 13.5 градусын налуу бөгөөд замын хамгийн өндөр хэсэг далайн түвшнээс дээш 183 метр, хамгийн нам дор хэсэг нь 27 метр байх аж. Ерөнхийдөө өгсүүр, уруу ихтэй зам болохоор гүйгчдээс багагүй тэвчээр шаардах болно гэдгийг Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге сануулсан байна. 

1789 онд эмэгтэйчүүдийн эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаал эцэстээ Францын хувьсгалыг өрнүүлж, үүний үр дүнд Франц улс орчин үеийн засаглалын хэлбэрээ олоход нөлөөлсөн гэж үздэг. Энэхүү түүхэн үйл явдлыг хүндэтгэх үүднээс эмэгтэйчүүдийн марафон гүйлтийг наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 11-нд явуулахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 цаг 51 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 12 цаг 58 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 9 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 19 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 33 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 5 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 15 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top