x

Эрүүл мэндийн яаралтай тусламжийн баг байгуулж, гадаадад илгээх хэмжээнд бэлтгэнэ

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн Яаралтай тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн Шон Касей, яаралтай тусламжийн ложистикийн асуудал хариуцсан мэргэжилтэн Жан Эрик Ларсен нар манай улсад ажиллаж байна.

Тэд өнөөдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын дараа яаралтай тусламжийн үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа бөгөөд үндэсний яаралтай тусламжийн багийг байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү багийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед Монгол Улсад төдийгүй гадаад улсад илгээх хэмжээнд бэлдэх юм.

ДЭМБ-ын яаралтай тусламжийн бүсийн сургалтын төвийг Монгол Улсад байгуулах хүсэлтийг тавиад байгаа бөгөөд ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын эмч нарыг  энхийг сахиулах цэргийн багт дэлхийн олон улсад амжилттай ажиллаж байгаа туршлага, цаашид сургагч багш нар болон ахих боломжтой, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, орон нутагт олон зуун километр хол газар очиж яаралтай тусламж үзүүлдэг чадавхтай зэрэгт үндэслэн НДББ-ийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төвийг байгуулах, монгол эмч нар сургагч багш болж сургалт хийх давуу талтай гэж үзэж байгаа.

Мөн Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр байгуулсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн орчин үеийн агуулахтай танилцсан бөгөөд энэхүү агуулахад хадгалагдаж буй эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хадгалалт нь ДЭМБ шаардлага хангаж байгааг тэд онцоллоо.

ДЭМБ болон Норвегийн яаралтай тусламжийн баг мэргэжилтнүүд Монгол Улсад ирээд байгаа бөгөөд яаралтай тусламжийн эмч нарыг оролцуулсан гурван өдрийн сургалтыг хийх юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 11 цаг 49 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 12 цаг 14 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 12 цаг 28 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 12 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 12 цаг 34 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 12 цаг 52 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 14 цаг 37 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 14 цаг 38 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 14 цаг 49 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 16 цаг 45 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 18 цаг 18 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top