x

ФОТО: Багш дасгалжуулагч Ц.Жамсранжав агсны нэрэмжит "Мөнгөн сум-IV" тэмцээний аваргууд тодорлоо

Байт харвааны "Нийслэл өргөө" клубын дасгалжуулагч, Спортын мастер Дуутан овогт Цэрэнпилийн Жамсранжав агсны нэрэмжит "Мөнгөн сум" дөрөв дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.  

"Мөнгөн сум" байт харвааны нэрэмжит тэмцээн нь 2 жилд 1 удаа болдог бөгөөд энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдлаа.

Хамгийн анхны "Мөнгөн сум" тэмцээн 2015 онд заалны 18м зайд зохион байгуулж байсан юм. Үүний дараа баг, тамирчдыг чавхижуулах, олон улсад улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Олимпын зай буюу гадаа талбайн 70 метрийн зайд зохион байгуулж эхэлсэн бөгөөд 3 дахь удаагийн тэмцээн ийн болж өндөрлөлөө. 

Дөрөв дэх удаагийн тэмцээнд 100 гаруй тамирчин оролцож байгаагаас өсвөр насны 36, насанд хүрэгчдийн 67 тамирчин цэц мэргэнээ сорилоо.

Хоёр насны ангилалд ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй багийн, холимог багийн төрлүүдэд нийт 21 багц медалийн төлөө баг, тамирчид өрсөлдсөн юм.

Хүндэт багш, дасгалжуулагч Ц.Жамсранжав агсны нэрэмжит "Мөнгөн сум" тэмцээний нэгэн онцлог нь залуу харваачдаа дэмжих. Энэ хүрээнд өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй урьдчилсан харваанд хамгийн өндөр оносон тамирчдад мөнгөн урамшуулал олгодог. Тус шагналыг өмнөх тэмцээнд насанд хүрэгчдийн төрөлд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй аваргууд гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн урамшууллыг анхны тэмцээний аварга Спортын мастер Л.Баярсайхан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хангарьд спорт клуб, Орхон аймгийн тамирчин Б.Мөнхбаясгаланд гардуулсан бол  "Мөнгөн сум" гурав дахь удаагийн тэмцээний аварга ОУХМ А.Энхтуяа Ирээдүйн одод сургууль, Орхон аймгийн тамирчин Ө.Халиунд гардуулсан юм.

Мөн тус тэмцээнийг зохион байгуулагч хамт олон шинэ залуу, өсөх ирээдүйтэй, идэр харваач болон ахимаг насны, спорт сонирхогч хэн бүхнийг ялгахгүй нэг гоё зохицуулалт хийсэн нь "холимог баг"-ийн харвааны оноолт. Байт харваан тэмцээнд байгууллага бүрээс хамгийн өндөр оносон эмэгтэй, эрэгтэй тамирчид оноолт таарч хамтран өрсөлддөг бол "Мөнгөн сум" тэмцээнд сугалаагаар таарсан харваачид хоорондоо оноолт таарч харвадаг байна.

"Мөнгөн сум" тэмцээний дүнг танилцуулж байна. 

Холимог баг - Өсвөр үе

I байр -  У.Нямбаяр /Дархан-Уул аймаг/, А.Мишээл /Алдар спорт хороо/

II байр -  Б.Мөнхбаясгалан /Хангарьд клуб/, Б.Хишигтогтох /Галт сум клуб/

III  байр - Б.Гүнбилиг /Нийслэл өргөө клуб/, Г.Ариунтунгалаг /Алдар спорт хороо/

Холимог баг - Насанд хүрэгчид

I байр -  Б.Урантунгалаг /Добу мэргэн/, Д.Дашнамжил /Хангарьд клуб/

II байр -  Ө.Нэхийт /Алдар спорт хороо/, Ж.Дагийжанчив /Хангарьд клуб/

III  байр - О.Халиунсайхан, М.Энхбаяр /Алдар спорт хороо/


Өсвөр үеийн харваан төрөлд

Эмэгтэй баг

I байр - Дархан-Уул аймаг

II байр - Алдар спорт хороо

III  байр - Эрч клуб

Эрэгтэй баг

I байр - Нийслэл өргөө клуб

II байр - Эрэгтэй нэгдүгээр баг

III  байр - Дархан-Уул аймаг

Эмэгтэй /ганцаарчилсан/

I байр - А.Мишээл Алдар спорт хороо

II байр - М.Энхрэл Нийслэл өргөө клуб

III  байр - Ө.Халиун Хангарьд клуб

Эрэгтэй /ганцаарчилсан/

I байр - Б.Хатансайхан Нийслэл өргөө клуб

II байр - А.Энхтөгөлдөр Дархан-Уул аймаг

III  байр - Ө.Мөнхбаясгалан Хангарьд клуб 

Насанд хүрэгчдийн харваан төрөлд

Эмэгтэй баг

I байр - Хангарьд клуб 

II байр - Добу мэргэн клуб

III  байр - Алдар спорт хороо

Эрэгтэй баг

I байр - Хангарьд клуб 

II байр - Алдар спорт хороо

III  байр - Алдар спорт хороо

Эмэгтэй /ганцаарчилсан/

I байр - А.Энхтуяа Хангарьд клуб 

II байр - Н.Ариунбилэг Алдар спорт хороо

III  байр - Ж.Дагийжанчив Хангарьд клуб

Эрэгтэй /ганцаарчилсан/

I байр - Ж.Гантөгс Хангарьд клуб 

II байр - Б.Отгонболд Алдар спорт хороо

III  байр - Б.Буянтүшиг Алдар спорт хороо

Түүний нэрэмжит "Мөнгөн сум" тэмцээнийг гэр бүл, шавь нар нь хамтран зохион байгуулж эхлэхдээ монголын байт харваан тамирчдыг чадавхижуулах, тэмцээн уралдааныг чанаржуулах зорилготой байсан юм. "Мөнгөн сум" тэмцээн нь Байт харваан спортын хамгийн өндөр төсөвтэй тэмцээнд тооцогддог ба Монголын нэгдүгээр зэрэгт тоодогдох тэмцээнүүдийг нэг болон хөгжиж байна.

Хангарьд клубын дасгалжуулагч Б.Долгорсүрэн, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг

Багш, дасгалжуулагч Ц.Жамсранжав нь 40 орчим жил Монголын Байт харвааны спортын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээ ажиллаж байсан бөгөөд түүний шавь нар тив, дэлхийд өндөр амжилт гарган оролцож байв. Өдгөө амжилт бүтээл өндөр тамирчид нь Үндэсний шигшээ баг, Хангарьд клубын дасгалжуулагчаар ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 15 цаг 1 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 16 цаг 50 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 19 цаг 21 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 20 цаг 12 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 20 цаг 54 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 21 цаг 1 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цаг 28 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 22 цаг 7 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top