x

Б.Мөнгөнзул 17 насандаа Дэлхийн шатрын Олимпын аварга боллоо

Энэтхэгийн Ченнай хотод болж байгаа дэлхийн 188 орон оролцсон шатрын 44 дүгээр олимпод Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин Б.Мөнгөнзул монголын түүхэнд бичигдэх амжилт гаргаж, анх удаа олимпын алтан медалийг эх орондоо авчирлаа.

Б.Мөнгөнзул энэ удаагийн шатрын олимпод 4 дүгээр ширээнд тэргүүлэн алтан медаль хүртэж, 17 насандаа шатрын олимпын Монголын анхны алтан медалийн эзэн боллоо.

Өчигдөр болсон Дэлхийн шатрын олимпын 10 дугаар өрөгт Монголын эрэгтэй баг ялалт байгуулж, эмэгтэй баг оноо хуваалаа. ДШХМ Т.Мөнхзул Олон улсын эмэгтэй Их мастер цолны болзол хангасан бол FA Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолтоны эгнээнд шилжсэн баярт үйл явдлууд тохиов.

Монголын эмэгтэй баг, Болгарын шигшээ багтай тулалдаж 2:2-оор тэнцлээ. Энэ өргийг Олон улсын мастер Б.Баярмаа өнжсөн. Эмэгтэй шигшээ баг 10 өргийн дараах байдлаар 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой 14 оноотой хүснэгтийн 12 дугаар байрт бичигдэж байна.

Монголын эрэгтэй багийн хувьд Зимбабве улсын шигшээ багийг 3.5:0.5-аар илүүрхэж 2 оноогоо төвөггүй авсан. Өчигдөр Их мастер Д.Батсүрэн өнжсөн. Ийнхүү эрэгтэй шигшээ баг 5 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой 12 оноотой хүснэгтийн 45 дугаар байрт бичигдэж байна.

Өнөөдөр болох сүүлийн буюу 11 дүгээр өрөгт Монголын эмэгтэй шигшээ баг Их мастер М.Себагаар удирдуулсан чансааны 5-д эрэмбэлэгдсэн Францын шигшээ багтай нэн хариуцлагатай тулааныг хийж тэнцлээ.

Харин эрэгтэй баг, дэлхийн чансааны 69-д бичигдсэн Киргиз улсын шигшээ багтай энэ олимпиадын сүүлийн тоглолтоо хийж ялсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 цаг 56 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 3 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 14 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 24 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 38 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 10 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 20 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top