x

Г.Марал-Эрдэнэ “Милан-Кортина 2026” өвлийн олимпод оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагдсан “Астана-Алмата 2010” Азийн наадам болон Олон улсын тэшүүрийн холбоо /ОУТХ/-ны нэрэмжит 2011 оны өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа уран гулгалтын төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчин Г.Марал-Эрдэнийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Тэрээр Япон улсын Айчи мужийн Тоёота хотын Спортын шинжлэх ухааны сургуулийн магистрт суралцаж буй бөгөөд Степпе арена мөсөн талбайд 4-35 насны 50 гаруй хүнд хоёр долоо хоногийн турш уран гулгалтын хичээл зааж, Япон улс руу буцахын өмнө МҮОХ-ны удирдлагатай уулзах хүсэлт гаргажээ.

Тамирчин Г.Марал-Эрдэнэ “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж буй бөгөөд олимпын эрх олгох тэмцээн болон Challenger series тэмцээнүүдэд оролцоход МҮОХ-ноос дэмжлэг хүсчээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “МҮОХ-ны зүгээс олимпын спортын төрөл тэр дундаа уран гулгалтын төрлийг хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийн ялдамд Япон улсад хийх айлчлалын үеэр Япон улсын ҮОХ, Япон улсын тэшүүрийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэх болно” гэжээ.

Уран гулгалтын тамирчин Г. Марал-Эрдэнэ “Красноярск 2019” өвлийн универсиад болон ОУТХ-ны цомын тэмцээн, уран гулгалтын олон улсын тэмцээн, Финляндын трофи, Азийн уран гулгалтын нээлттэй тэмцээнүүдэд амжилттай оролцсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 59 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 6 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 18 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 28 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 15 цаг 42 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 14 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 24 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top