Мэргэжлийн сумогийн Нагоя башёд Ичиножёо А.Ичинноров анх удаа түрүүллээ. Тэрээр энэ сарын тэмцээнд маэгашира чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэн барилдсан юм. Өнгөрсөн нэгдүгээр сард комүсүби цолноосоо бууж байсан Ичиножёо ийн мэргэжлийн сүмо бөхөд хөл тавьснаасаа хойш найман жилийн дараа 29 насандаа макүүчид анхны түрүүгээ хүртсэн нь энэ юм.
Ичиножёо Нагоя башёгийн сүүлийн өдөр буюу 600 дахь барилдаандаа маэгаширагийн 3-аас барилдсан Үраг давснаар 12:3-аар Нагоя башёг тэргүүлж, эзэн хааны цомын эзэн болов.
Ийнхүү А.Ичинноров 95 дахь түрүүг хүртлээ. Мөн Монгол бөхчүүдийн хувьд Нагоя башёд 18 дахь удаагаа түрүүллээ.