x

“Парис-2024” зуны олимпод бэлтгэж буй дасгалжуулагч, тамирчид тангараг өргөлөө

“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх хүндэтгэлийн ёслол өнөөдөр боллоо.

Үндэсний шигшээ багийн түүхэнд анх удаа тангараг өргөх ёслолыг Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй нь энэ юм.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттай зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин буюу нийт 234 хүнийг шалгаруулжээ.

“Парис-2024” зуны олимпын Үндэсний шигшээ багийн ахлагчаар Хотын дарга Д.Сумъяабазар ажиллаж байна.

Тэрээр "Тамирчид бэлтгэлдээ орсон, эрх авах тэмцээнүүд үе шаттай зохион байгуулагдаж байгаа. Мөн Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүх талаар дэмжин ажиллах болно” гэлээ.

Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Тулга “Тангараг өргөж байхад олимпын дэвжээнд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулахыг маш их хүслээ. Тангараг өргөнө гэдэг бол тамирчдын хувьд хамгийн чухал зүйл. Улс, эх орондоо тангараг өргөсөн тамирчин дэлхийн дэвжээнд хичээл зүтгэл гаргаж, далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх учиртай” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлж:

  • Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн
  • Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Намуун
  • Пара пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн тамирчин, хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ
  • Пара байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчин, Спортын мастер Д.Сэлэнгээ

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж:

  • Боксын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү
  • Байт харвааны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг
  • Таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Лхагвадорж
  • Пара жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар тангараг өргөлөө.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 1 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 9 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 20 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 30 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 15 цаг 44 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 16 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 26 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top