x

"Коронавирусийн шинэ давлагаа эхэлж байгаа ч хөл хорио тогтоохгүй"

Эрүүл Мэндийн Яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийн 308 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 935,360 болж байна.

Яамны мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр шинэ давалгаатай холбоотойгоор хөл хорио тавихгүй харин иргэдийн хувийн хариуцлага руу чиглэсэн арга хэмжээнд чиглэнэ гэв.

Тэрээр "Манай улсын хувьд Омикроны BA.4, BA.5 хувилбар нь 10 орчим хувийг эзэлж байгаа. Энэ сарын сүүлчээр 80-90 хувь руу орно гэсэн мэдээллийг дотоодын судлаачид гаргаж өгч байна.

Омикроны BA.4, BA.5 хувилбар нь сүүлийн хувилбар биш гэдгийг олон улсын эрдэмтэд хэлж байна. Энэхүү давлагаа улс орнуудад 2-3 сар үргэлжилж байгаа.

Манай улсын хувьд 2021 оны долдугаар сараас хойш цар тахалтай зэрэгцэн орших бодлого явуулж эхэлсэн анхны улсуудын нэг. Тиймээс коронавирусийн шинэ давлагаа эхэлж байгаа ч хөл хорио тавихгүй. Сургууль хичээл, олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой хөл хорио тавихгүй ба бизнесүүдийг хумихгүй.

Харин иргэдийн хувийн хариуцлага руу чиглэнэ. Амны хаалт зүүх, хүүхэд болон ахмад настнууд анхаарал болгоомжтой байж олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 8 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 26 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 30 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 43 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 48 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 51 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 55 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 58 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 1 цаг 3 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 11 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top