x

Шуурхай тойм: С.Лавровын тээсэн аюул

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчилж байна. Үүнтэй зэрэгцэн УИХ өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаараа Газрын тосны тухай хуулийн 7.2-т өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл хэлэлцэхээр оруулж байгаа юм байна.

Газрын тосны тухай хуулийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэсэн байдаг. Үүнд

“агаарын хөлгийн шатахуун хамаарахгүй” байхаар хуулийн өөрчлөлт оруулахаар УИХ чуулганаар оруулах гэж байна!!! Ингэснээр Орос, Хятадын дунд түгжигдсэн байршилтай манай орны гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц гарц агаарын замыг Оросуудын мэдэлд өгөх гэж байна. Улмаар цаашид монголчууд Орос, Хятадаас өөр газар руу нисэхгүй болж ч мэдэх юм.

ОХУ-ын “РосНефть Аэро” компани Монгол Улсад ТС-1 төрлийн онгоцны шатахууныг импортлох, хадгалах, тээвэрлэх, борлуулах эрх авах хүсэлт тавьсан байдаг. Гэтэл “РосНефть Аэро” компани нь сөнөөгч бөмбөгдөгч онгоцонд шатахуун цэнэглэдэг учир Европын холбоо, Америкийн давхар хоригт орсон. Тэгэхээр Монгол Улс шууд хоригт орох эрсдлийг орос сайд тээж ирсэн хэрэг биш үү? Учир нь энэ хоригт орсон компанитай Монголын төр хамтарсан компани байгуулж, бизнес хийвэл улс бүхлээрээ хоригт орно гэж ойлгогдоод байх юм.

Шатахууны хангамж бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тэр тусмаа улс төрийн ээдрээтэй цаг мөчид Оростой, Агаарын замд хамтарсан бизнес хийх нь Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй төдийгүй сонирхлын зөрчилтэй, эрсдэлтэй зэрэг олон сөрөг мессежийг дэлхий дахинд өгөхгүй гэж үү?

Монголын төр, УИХ Газрын тосны салбарт төрөөс баримтлах дунд хугацааны бодлогоо баталчихсан. Үүнд “шатахуун хангамжийн олон эх үүсвэртэй байх”-аар батлагдсан.

Энэ бодлого дээрээ байр сууриа хатуу баримталж Төрийн эрх барих дээд байгууллага, УИХ асуудлыг шийддэг, Ардчилсан Парламенттай орон гэдгээ одоо л харуулах цаг боллоо.

Ардчилсан Парламентаараа шийдвэр гаргаж “нохой хорих”, “шахааг эсэргүүцэх” бас нэг сэдэв байна. Энэ бол эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр орой /2022.07.04/ ОХУ-ын “Роснефть” компаниас Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой утсаар ярьж одоогоос 14 жилийн өмнө 2008 оны 5 дугаар сард, сонгуулийн өмнөхөн тавьсан өнөөх л шатахууны салбар оруулж ирэх тухай ярьсан гэх мэдээлэл байна. Утсаар ярьсан эсэхийг холбогдох байгууллагууд шалгах биз. Хэрэв эх сурвалжийн энэ мэдээлэл үнэн бол Монголын төрийн баталсан, Газрын тосны талаар баримтлах дунд хугацааны бодлогын бүх баримт бичгүүдэд энэ санал нийцэхгүй гэдгийг Монголын төр, УИХ, Засгийн газар шат шатандаа хатуу санаж шийдвэрээ гаргана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн түүхээ эргэн хараарай!  

2008 оны 5 дугаар сарын 20-ны тэр өдөр тухайн үеийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Үүнийг Улсын төв архиваас шүүж үзэж болно. Миний санаж байгаагаар Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүний саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулж байсан. Өнөөдөр тийм хэмжээний ШТС ороод ирээгүйг бодоход Монголын төр зөв шийдвэр гаргажээ. Энэ нь тухайн үеийн парламент одоогийнхтой л харьцуулахад “олон намын тогтолцоотой”, тийм онцлогтой Засгийн газартай байсан тулдаа тэссэн байх. Энэ сэдвийг эргэн санаж, хөндөж байхад ҮХНӨ-д нэмэлт өөрчлөлт оруулах цаг хугацаа зайлшгүй мөн гэж бодож байна. Монгол Төрийн, Ардчилсан Парламентын мэргэн шийдвэрт Монголын ард түмэн найдаж байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 7 цаг 10 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 7 цаг 16 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 7 цаг 25 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 8 цаг 7 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 10 цаг 38 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 10 цаг 59 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 11 цаг 20 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 11 цаг 27 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 11 цаг 37 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 11 цаг 45 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 11 цаг 50 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 52 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top