x

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг “Гавьяат хуульч” цолоор шагнахаар болжээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ой тохиож байна. 

Мөн энэ жил ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож буй. 

Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталсан түүхтэй билээ.

Энэхүү тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын олон иргэн төрийн дээд одон медалиар шагнуулах ажээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр шагнахаар болжээ.

Тэрээр 1982 онд Завхан аймгийн Алдархаан сумын дунд сургууль, 1984 онд Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р сургуулийг төгсч, 1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн факультет, эрх зүйч мэргэжлийг эзэмшсэн. Мөн 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч-санхүүч мэргэжлээр төгсч, 2005 онд АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, төрийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан юм.

1991 оны тавдугаар сард Банкны тухай хууль батлагдаад Монгол Улс Төв банк, арилжааны банк хэмээх хоёр тогтолцоо руу шилжсэн. Тэр үед ОХУ-ын Эрхүү хот дахь Улсын их сургуулийн хуулийн вакультетийг дөнгөж эрх зүйчээр төгссөн З.Нарантуяа Төв банкны Хяналт шалгалтын газарт хуульчаар оржээ. Монгол Улсын инфляци 300 гаруй хувьд хүрч, гадаад худалдаа зогссон шилжилтийн хүнд үе. Шалгарлыг оройлон давах, оролцоогоороо манлайлах шаардлага Төв банк, түүний мэргэжилтнүүдэд тулгарсан. Иймээс Төв банкны мэргэжилтнүүд бусдаас түрүүлж гадаад ертөнцтэй холбогдож, сайн бэлтгэгдсэн. Төрөөс бодлогоор бэлтгэсэн хүмүүсийн нэг нь З.Нарантуяа байлаа.

Монголбанкинд Загдхүүгийн Нарантуяа ажиллаж байхдаа Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдийн хамтаар хувийн банкнаас зээл олгох, хувийн секторуудыг босгох зохицуулалтыг хийлцжээ. Банк эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай, Векселийн тухай, Хадгаламж зээлийн хоршооны тухай, Төв банкны шинэ хуулиудад тэрээр ажиллажээ. Иргэний хууль, Эрүүгийн хуулиудад банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтуудыг тусгаж байсан.

Энэ бол өмч хувьчлалын дараа хувийн аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босох торгон ирэн дээр түүний амьдралын иртэй, хаттай зүтгэсэн он жилүүд байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 10 цаг 24 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 10 цаг 31 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 10 цаг 40 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 11 цаг 22 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 13 цаг 52 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 14 цаг 14 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 14 цаг 35 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 14 цаг 41 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 14 цаг 51 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 15 цаг 0 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 15 цаг 5 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 15 цаг 7 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top