x

Талийгаач цэргийн авга ах: Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй байхад гадны ямар ч нөлөөгүй гээд байх юм

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч Н 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр нас барсан хэрэг гарсан билээ. Тэгвэл урьдчилсан байдлаар тухайн цэргийн ходоод нь задарсны улмаас нас барсан гэх дүгнэлт гараад байгаа юм. Энэ талаар талийгаач цэргийн авга ах н.Мөнхбилгүүнээс тодрууллаа.

-Шүүхийн шинжилгээний хариу гарсан уу?

-Гараагүй байгаа. Яаралтайгаар 14 хоног гэсэн. Би нэг зүйлийг гайхаж байгаа нь шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор бидэнд ирээгүй байхад гадны ямар ч нөлөөгүй гэсэн дүгнэлтийг цэрэг, цагдаа, бүр Хууль зүй, дотоод хэргийн сайд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад сууж байх юм.

-Хүүгийн ар гэр, ээж аавынх нь биеийн байдал, сэтгэл санаа нь хэр байгаа вэ?

-Ер нь бол маш хэцүү байна. Зүв зүгээр цэрэгт явсан хүү нь цогцос болчихоод байхад ямар л эцэг эхийн сэтгэл санаа тогтвортой байх вэ дээ. Цэргийн бүх шалгалт үзүүлэлтүүдэд нь тэнцээд явсан хүүхэд шүү дээ.

-Цэргийн ангиас та бүхэнтэй холбоотой байгаа юу?

-Холбоотой байгаа. Одоохондоо ямар нэгэн шийдтэй хариу байхгүй. Хөөцөлдөж байгаа л гээд байна. Цэргийн ангиас нь ажил явдалд нь тусална, гурван жилийн тэтгэмж авч өгнө ч гэнэ үү юм яриад байна лээ. Тэр тэтгэмжийг нь аваад миний дүү босоод ирэх үү. Эрүүл саруул хүүхдээ алдсан хүмүүст энэ чинь хүнд тусна шүү дээ.

-Хагалгаа хийсэн эмчээс нь ходоод нь яагаад задарсан тухай асуусан уу?

-Хагалгааны эмч бидэнд ходоодыг нь уутанд хийгээд харуулсан. Тэр эмч нар “Бид хуруу хэмжээтэй л цоорсон байх гэж бодтол тэр чигтээ шахуу задарсан байна” гээд халаглаж байна лээ. “Арван жил хагалгаа хийхдээ ийм зүйл огт хараагүй” гэж хэлсэн. Түүнийг нь бид бичлэг хийгээд авчихсан байгаа.

-Цэргийн анги болон ХЗДХ-ийн сайд мэдэгдэл хийсэн шүү дээ. Эдгээр мэдэгдлүүдтэй та бүхэн санал нийлж байгаа юу?

-Ер нь гадны нөлөөтэй л гэж бодож байгаа. Эрүүл саруул хүүхэд байсан шүү дээ.

-Та бүхнийг Тангаргийн баяраар нь очиход талийгаач ямар нэгэн байдлаар дарамт шахалт байдаг талаар хэлсэн үү?

-Зодоон нүдээн, янз бүрийн асуудал байхгүй л гэж байсан. Тэгээд Тангаргийн баярын дөнгөж дараахан л энэ асуудал болсон шүү дээ.

-Цэргийн ангиас гадны нөлөөгүй л гээд байгаа шүү дээ?

-Тэгээд л байгаа. Гэхдээ бид санал нийлэхгүй байна.

-Дотоодын цэргийн 05 дугаар анги цагдаа, цэргийнхнийг бэлтгэдэг анги юм байна лээ. Тэгэхээр цагдаа, шүүхэд нөлөөлж хэргийг нуун далдлах магадлалтай юу?

-Харин тийм байдалтай байж магадгүй гэж бид хардаад байгаа. Маш их гомдолтой байна.

-Байлдагчийн байсан өрөөний камер нь эвдэрсэн байсан гэсэн үү?

-Камерын бичлэгт ямар нэгэн зүйл ажиглагдаагүй. Цагдаагаас камерын бичлэг шүүж үзэхэд ямар нэг зүйл илрээгүй гэж байна лээ. Харин бид бол камерын бичлэгт итгэхгүй байна. Камер байгааг мэдсээр байж хэн л камерын өмнө ярга үйлдэх вэ дээ. Хэрэв дэглэсэн бол далд л аваачиж дэглэнэ шүү дээ.

-Эмнэлэгт та бүхнийг очиж дүүгээ харахад ямар нэгэн ил харагдах шарх байсан уу?

-Амьсгал хураахынх нь өмнөхөн бид орсон. Мэдээж ил шарх сорви байна уу хэмээн ажигласан ч ил харагдах хөхөрч улайсан зүйл байгаагүй. Гарынх нь шуун дээр маажсан юм уу гэмээр шарх байсан. Хэвлийнд мэс засал хийсэн учраас боолтын цаанаас юм харагдаагүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 38 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 51 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 58 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 1 цаг 3 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 1 цаг 49 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 1 цаг 55 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 2 цаг 11 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 2 цаг 25 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 3 цаг 38 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top