x

Халдварт өвчин, уламжлалт анагаахын чиглэлээр БНХАУ-д 40 эмч суралцаад ирлээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНХАУ-ын Худалдааны яамны сургалт хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр БНХАУ-ын Засгийн газрын туслалцааны хүрээнд зохион байгуулдаг сургалтад жил бүр эмч мэргэжилтнүүд хамрагдаж байгааг онцлов.

Эдгээр сургалтууд нь эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэх, оношлогоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, туршлага солилцох зэрэгт ихээхэн үр дүнтэй байдаг аж. Мөн сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэл дээр явуулах хүсэлт гаргасан байна. Энэ дагуу зарим сургалтууд монгол хэл дээр зохион байгуулагдсан нь зохих үр дүнгээ өгч байгааг сайд хэллээ.

2015 онд зохион байгуулагдсан эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлийн сургалтад 3 их эмч, 2017 онд эх хүүхдийн эрүүл мэнд, мэдрэлийн өвчин, зүрх судасны эмгэг болон сувилахуйн чиглэлээр 4 удаагийн сургалтад нийт 26 эмч, мэргэжилтэн хамрагдсан байна. Харин 2018 оны дөрөвдүгээр сард болсон халдварт өвчин, элэг цөсний эмгэгийн чиглэлийн сургалтад 25 эмч, тавдугаар сард уламжлалт анагаах ухаан, эмчилгээний чиглэлээр 5 эмч, долдугаар сард эх, хүүхдийн эрүүл мэндийн сургалтад 10 эмч тус тус хамрагдаад байгаа юм байна.

Одоогоор “Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, хилийн хорио цээрийн эрүүл мэндийн хяналт” сургалтад таван эмч суралцаж байгаа ба энэхүү сургалт нь есдүгээр сарын 10-30-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

БНХАУ-ын Худалдааны яамнаас зохион байгуулдаг сургалтууд нь манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг Эрүүл мэндийн сайд уулзалтын үед онцоллоо.

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Эрүүл Мэндийн Яам-н зураг.

Эрүүл Мэндийн Яам-н зураг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 54 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 1 цаг 13 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 1 цаг 19 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 1 цаг 21 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 1 цаг 21 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 23 мин Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 2 цаг 11 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 2 цаг 25 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 19 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 3 цаг 22 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 3 цаг 24 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 3 цаг 25 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 3 цаг 27 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай 3 цаг 28 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 16 цаг 8 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 16 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 16 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top