x

Ж.Мөнхсолонго: Манай анги байгууллагад цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүй гэдгийг батлан хэлье

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод задарсан шинж тэмдэгээр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилсэн байна. Тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гаригийн орой нас барсан. 

Талийгаачийг алба хааж байсан ангиас нь өнөөдөр сүүлчийн замд нь үдсэн бөгөөд түүний амь насаа алдсан хэргийн талаар албаны хүмүүс мэдээлэл хийлээ. 

Эхлээд Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис "Дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч зургаадугаар сарын 17-нд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Зургаадугаар сарын 15-нд тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон. Ар гэрийнхэн нь ирж эргэсэн. Талийгаачийн нагац ах, эхнэр нь зургаадугаар сарын 17-ны өдрийн өглөө бидэнтэй уулзсан. Бидний зүгээс бүх талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж байгаа. Ямар ч тохиолдолд уг асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзээд ЦЕГ-т өргөдөл гаргасан байгаа. Талийгаачийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Бид маш их харамсаж байна" гэв. 

Харин ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Д.Манлайбаатар "Зургаадугаар сарын 17-нд Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас гарсан харамсалтай хэрэгтэй холбоотойгоор үүрэг өгсөн. Манай газраас гурван алба хаагч, Дотоодын цэргийн штабын хяналт шалгалтын алба хаагчид, тухайн цэргийн ангийн, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Дотоодын цэргийн албаны үйл ажиллагаатай холбоотой албаны шалгалт хийгдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа байгууллагууд байлдагч нас барсантай холбоотой явцад нарийвчлан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын байгууллагаар хяналт тавиулан харьяалал тогтоолгоод, хэрэг Авлигатай Тэмцэх Газарт шилжсэн. Албаны шалгалтын явцад байлдагчид цаг хугацаанд нь эмнэл зүй, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн эсэх, цэрэгт дарамт шахалт ирж байсан эсэхийг шалгаж байгаа.

Мөн эмнэлэг, шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт, цэргийн ангийн бичлэгийг нарийвчлан үзэж байгаа. Эцсийн байдлаар хэн нэг албан тушаалтан, алба хаагчийг буруутгах, зөвтгөх асуудал яригдах болоогүй. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Үүний дараа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Ж.Мөнхсолонго "Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирж, цэргийн алба хааж байсан иргэн нас барсан эмгэнэлтэй үйл явдал боллоо.

Талийгаач Сонгинохайрхан дүүргээс татагдан ирж, алба хааж байв. 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс цэргийн албаны анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулагдаж, 15-ны өдөр дуусаж, тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон. 

Тухайн өдрийн оройноос буюу 22:00 цагаас хойш биеийн байдалд өөрчлөлт орж, ангийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ авсны дараа биеийн байдал хэвийн байсан. Зургаадугаар сарын 16-ны өглөө дахин эмнэлэгт үзүүлэхэд амин үзүүлэлтүүд хэвийн ч тодорхой шинж тэмдэгтэй байсан тул эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг хүргэж байгаад, 22:45 цагийн орчимд артерийн даралт доголдсон тул түргэн тусламж дуудаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн юм. Тус эмнэлэгт зургаадугаар сарын 17-ны 07:00 цаг хүртэл мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа амь эрсэдсэн. Бид зургаадугаар сарын 17-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Монгол цэргийн дүрмийн дагуу оршуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр 05:45 цагаас зохион байгуулж, сая дууслаа.

Манай анги байгууллагад офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн дүрмийн бус харилцаа байхгүй, байгаагүй гэдгийг батлан хэлье" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 8 цаг 0 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 8 цаг 7 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 8 цаг 16 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 8 цаг 58 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 11 цаг 28 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 11 цаг 50 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 12 цаг 11 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 12 цаг 17 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 12 цаг 27 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 12 цаг 36 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 12 цаг 41 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 43 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top