x

БТСУХ-ны даргаар томилогдсон Д.Жаргалсайхан ажлаа хүлээн авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЗГ-ын тохируулагч агентлаг БТСУХ-ны даргаар Д.Жаргалсайханыг томилсон билээ.

МҮОХ-ны удирдлагууд өнөөдөр БТСУХ-ны даргаар Д.Жаргалсайханд хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ.

БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан уулзалтын эхэнд урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн МҮОХ-ны удирдлагуудад талархал илэрхийлж, цаашид спортын голлох хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргахыг зорьж байгаагаа илэрхийлэв. Үүний хүрээнд хоёр байгууллагын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн сайжруулж, хийх ажлуудаа тодорхой болгох шаардлагатай байгааг дуулгав.

МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг болон МҮОХ-ны нийт гишүүдийн өмнөөс Д.Жаргалсайханд шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, “Парис-2024” олимпын мөчлөгт хамтран хийж хэрэгжүүлэх их ажил байгааг онцлон дурдав.

Түүнчлэн МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр спортын хоёр байгууллагын урьд өмнөх хамтын ажиллагааг нэг шат ахиулах хүлээлттэй байгаагаа хэлж, үйл ажиллагааныхаа бодлогыг уялдуулж, стратегиа зөв тодорхойлох ёстой гэсэн юм.

Талууд энэ үеэр Олимпын өдөр болон Тамирчдын баяр хамтатган өргөн дэлгэр тэмдэглэх боломжийн талаар санал солилцож, хамтран хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцжээ.

Уг уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр нар оролцов.

Мөн БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.162.206)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 1 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 9 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 20 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 30 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 15 цаг 44 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 16 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 26 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top