x

Хятадад эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь улам ихэсчээ

Хятадын хойд хэсэгт байрлах шарсан махны ресторанд нэгэн эрэгтэй танихгүй эмэгтэйтэй муудалцаж, эсэргүүцсэнийх нь дараа алгадсан байна. Хүчирхийлэгч эр дараа нь тэнд байсан хэд хэдэн эрчүүдийн хамт эмэгтэйг болон хажуу ширээнээс үг хэлж өмөөрсөн бусад эмэгтэйчүүдийг маш хэрцгийгээр зоджээ. Тэдний хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

Өнгөрсөн баасан гаригт Таншан хотод болсон энэ халдлагын камерын дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд маш хурдан хурдан тархав. Жендэрийн тэгш бус байдлын тухай яриа улам бүр түгээмэл болж байгаа Хятадад өдөр бүр бэлгийн хүчирхийллийн аюул заналхийлж буйд эмэгтэйчүүд эгдүүцэж, айж эмээж байгаагаа олон нийтийн сүлжээнд хуваалцаж байна.

Гэвч дараагийн мэтгэлцээн өсөн нэмэгдэж буй феминист хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж байгааг харуулжээ. Зарим нь эмэгтэйчүүдийг заналхийлсэнийг үл тоомсорлож, энэ үйл явдал нь нийтийн аюулгүй байдлын асуудал, бүлэглэлийн хүчирхийллийн аюулыг онцолсон гэж үзэж байна. Weibo мөн өөрийн платформ дээрх хэдэн зуун бүртгэлийг устгаж, хэрэглэгчдийг хүйс хоорондын дайсагналыг өдөөх гэж байна гэж буруутгажээ.

Хятадын засгийн газар аливаа бие даасан үйл ажиллагааг өөрийн хяналтад тулгарч болзошгүй сорилт гэж үздэг. Феминист идэвхтнүүдийг шүүхэд дуудаж, ял өгч, баривчилж байсан төрийн өмчит мэдээллийн хэрэгслүүд #MeToo хөдөлгөөнийг Хятадыг сулруулах гадны хэрэгсэл гэж тайлбарлаж байна.

Нэгдүгээр сард нэгэн эмэгтэйг овоохойд гинжлэгдсэн байдалтай олсны дараа олон нийтийн сүлжээгээр хүмүүс уурлаж бухимдсан ч албаныхан нэмэлт мэдээлэл авахыг хүссэн зарим хүмүүсийг саатуулж, цензурдсан. 

Мөн өнгөрсөн жил теннисчин Пэн Шуай улс төрийн өндөр албан тушаалтан асныг бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгасныхаа дараа алга болсон юм.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 15 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 15 цаг 39 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 15 цаг 46 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 15 цаг 52 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 16 цаг 38 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 16 цаг 44 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 16 цаг 59 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 17 цаг 14 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 18 цаг 27 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20 Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2026-11-20 Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2026-11-20 Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2026-11-20 ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2026-11-20 Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2026-11-20 С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top