Гавъяат тамирчин Ц.Шаравжамц Ерөнхий сайдад зөвлөхөөр болсон байна.
Тэрээр өчигдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон байна. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх боллоо. Биеийн тамир спортын салбарынхаа ажлуудыг өргөжүүлэх, шуурхайлах тал дээр санал санаачлага гарган хичээж ажиллах болно. Баярлалаа” хэмээжээ.
Тэрээр Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд энэ сарын 1-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм.