x

Монголын дасгалжуулагчид ХБНГУ-д тэтгэлгээр суралцах боломжтой боллоо

УИХ-ын гишүүн, УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг ХБНГУ-ын Лайпцигийн их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультетад зочилж Олон улсын дасгалжуулагчийн сургалт хариуцсан дарга Даниел Эгкерт-Линдхаммер, туслах ажилтан хатагтай Даяма Ноа нартай 2022 оны тавдугаар сард Лайпциг хотноо уулзаж Монголын дасгалжуулагчдыг тус сургуульд суралцах асуудлаар амжилттай яриа хэлэлцээр хийлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн даргын хувьд биеийн тамир спортыг хөгжүүлэх, тэр дундаа нийтийн биеийн тамирыг хөгжүүлж спортоор дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газраас нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх хүрээнд олон нийтийн спортын талбай, спорт заал, усан бассейн байгуулах ажлыг бололцооны хүрээнд хийж байгаа ч хүн амын төвлөрөл ихтэй газруудад төдийлөн хангалттай бус, эрэлт хэрэгцээ ихтэй байгаа юм. Мөн нийтийн биеийн тамирын чиглэлээр ажиллах боловсон хүчин учир дутагдалтай байдаг. Тийм учраас нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэхэд хамтран ажиллах, туршлага судлах солилцох саналтай байна.

Монгол Улсын хувьд жудо, чөлөөт бөх, бокс зэрэг спортын төрлүүдэд тив, дэлхий, олимпт амжилт гаргаж, түлхүү хөгжсөн бөгөөд бусад багийн спортын төрлүүдийг хөгжүүлэх шаардлагатай байна. Мөн Олон улсын дасгалжуулагчийн сургалтад Монгол улсын дасгалжуулагчдыг хамруулах тухайд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.

ХБНГУ-ын Лайпцигийн их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультетын Олон улсын дасгалжуулагчийн сургалтын зохион байгуулалт хариуцсан дарга Даниел Эгкерт-Линдхаммер "Нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан ард иргэдийг эрүүлжүүлэх бодлого нь маш зүйтэй асуудал юм. Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд мэдээж спортын талбай, орчин нөхцөл чухал. Мөн ард иргэдэд спортоор хичээллэх, хөдөлгөөн хийхийг уриалж, үлгэр дууриал үзүүлэх нь нэн чухал гэж хардаг. Манай сургуулийн Олон улсын дасгалжуулагчийн сургалтад Монголын дасгалжуулагч нарыг хамруулахдаа бид баяртай байна. Мөн хамтран ажиллах, дэмжих байгууллагууд байвал Монгол руу манайхаас багш, дасгалжуулагчдыг илгээх ч боломжтой” гэлээ.

Лайпцигийн их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультет нь нь спортын шинжлэх ухааны сургалтаар ХБНГУ-даа ихэд нэр хүндтэй, сургалт явуулах материаллаг бааз, орчин нөхцөл сайтай, олон жилийн туршлагатай сургалтын байгууллага юм. Тус сургуулийн Олон улсын дасгалжуулагч нарын сургалт нь нэг семестерийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Монголын талаас хамрагдах суралцагчийн сургалт, байр зэрэг бүх зардал тэтгэлэгт багтаж байгаа бөгөөд манай талаас замын зардлаа хариуцах юм.

Олон улсын дасгалжуулагчийн сургалтад сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг, гандболл зэрэг багийн спортын төрлүүд, хөнгөн атлетик, усанд сэлэлт, ширээний теннис болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спорт, спортын менежер зэрэг чиглэлээр манай дасгалжуулагч нар хамрагдах боломжтой аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 0 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 8 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 19 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 29 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 15 цаг 43 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 15 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 25 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top