Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “ФИБА 3х3 Манила их дуулга” тэмцээний эрх олгох “Ulaanbaatar super quest” тэмцээн Тавдугаар сарын 6-7-нд Улаанбаатар хотноо болно. Тэмцээн өнөөдөр 16:00 цагт “Улаанбаатар палас”-ын “Рояал 3х3” танхимд эхлэх юм.
Энэ тэмцээнээс эхний хоёр байрт шалгарч чадсан баг Манила Их дуулгыг зорих эрх авах юм. Мөн мөнгөн шагналын эзэн болно.
“Ulaanbaatar super quest” тэмцээнд Филиппин улсын “Манила”, “Себу”, Японы “Иокохама” баг ирж оролцох бол Монгол Улсаас “Амгалан”, “Зайсан”, “Завхан”, “Улаанбаатар”, “Сансар” баг өрсөлдөхөөр болжээ.
Мөн “Ulaanbaatar super quest” тэмцээний талбайн тайлбарлагчаар сагсан бөмбөгийн 3х3 төрлийн MC, комедиан У.Содхүү ажиллах аж.
Дашрамд, “Ulaanbaatar super quest” тэмцээнийг үнэ төлбөргүй үзэх боломжтой.