Азербайжаны жүдо бөхийн шигшээ баг тун удахгүй шинэ тамирчнаар бүл нэмж магадгүй байгаа талаараа мэдээлжээ.
Азербайжаны Azerisport.com сайтад мэдээлснээр, Монгол улсын өмнөөс барилдаж Токио-2020 зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллай нэрийг бичжээ.
Тэрээр Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын шигшээ багийг төлөөлөн тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдөл илгээжээ. Улмаар тамирчныг хүсэлтийнх нь дагуу Баку хотод урьсан байна.
Ийнхүү Саид Моллай шууд Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн цугларалтад оролцож, эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ.
Азербайжаны жүдо бөхийн холбоо өдгөө Моллайг өөрийн багт авах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоо (FDA)-ноос гарах эцсийн шийдвэрийг хүлээж байгаа аж.