x

2022 он гарснаас хойш Тэмбүүгийн 894 тохиолдол шинээр бүртгэгджээ

Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчнөөр /БЗХӨ/ жилдээ 16000 гаруй хүн өвчилдөг байна.

Нийт бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний 40 хувийг тэмбүүгийн халдвар дангаараа эзэлдэг гэсэн статистик бий. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сарын мэдээллээс харвал 2022 он гарснаас хойшхи гурван сарын хугацаанд тэмбүүгийн 894 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн үед төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх нь ихэсжээ.

Тодруулбал, 2021 оны байдлаар 100 мянган амьд төрөлтөд 26.5 байна. Төрөлхийн тэмбүү нь жирэмслэлтээс өмнө болон дараа авсан халдвар нь жирэмсний 14 долоо хоногтой үеэс урагт халдварладаг аж. Мөн эхийн нас, тэмбүүгийн үе шат, эмчилгээ, ургийн дархлааны чадамж зэргээс хамааран эх болон урагт нөлөөлөх эрсдэл нь нэмэгддэг байна. Уг халдварыг авснаас хойш дөрвөн жилийн дотор эмчилгээ хийлгээгүй бол ургийн 70 хувь нь халдар авдаг аж.

Ингэхдээ урагт эхний гурван сартайдаа зулбах, дутуу төрөх, эрхтэн тогтолцооны гажигтай төрөх, амьгүй төрөх хүртэл сөрөг нөлөөтэй юм.

Мөн төрөлхийн тэмбүүтэй төрөлтийн 48 хувь эмчийн хяналтад ороогүй эхчүүд байдаг аж. Гэхдээ хяналтад орж, үзлэг шинжилгээнд хамрагдсан ч төрөлхийн тэмбүүтэй төрөх тохиолдол байна.

Жишээлбэл, иргэн хяналтад орж, эхний шинжилгээг өгөхөд хэвийн гарсан ч төрөх дөхөх үед дахин шинжилгээнд хамрагдахад тэмбүүгийн халдвар авах тохиолдол олноор гарах болжээ. Үүнээс болж хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж, өвчний хүндрэлийн даахгүйгээр эндсэн. Гол шалтгаан нь гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдсэн гэдгийг ӨЭМТ-ийн эмч хэллээ.

Тэмбүүгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Эрүүл аж төрөх ёс, ариун цэвэр ялангуяа бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахих, аюулгүй бэлгийн харьцаа, бэлгэвч хэрэглэх талаар мэдлэг, дадалтай болох;

-Жирэмсний хяналтад эрт хамрагдаж, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдах;

-Тэмбүү өвчин илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад эмчилгээг бүрэн хийлгэх;

-Бэлгийн хавьтагчаа шинжилгээ, эмчилгээнд хамруулах;

-Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд заавал үзлэг шинжилгээнд хамрагдсанаар тэмбүү өвчнөөс сэргийлэх боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 3 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 17 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 24 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 37 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 43 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 50 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 52 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 58 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 5 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top