x

ФОТО: Солонгос улсын зүрх судасны мэс заслын баг манай улсад ирж ажиллаж байна

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт /УГТЭ/ БНСУ-ын Ча-Бундан эмнэлгийн зүрх судасны мэс заслын эрхлэгч, Ионсей эмнэлгийн профессорын хамтарсан баг ажиллаж байна. 

Люксембургийн Их гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН006” төслийн хүрээнд УГТЭ болон БНСУ-ын Ча-Бундан эмнэлэг хооронд мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан. Тодруулбал, Зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулан бэхжүүлэхэд урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд тус эмнэлэгт Ча-Бундан эмнэлгийн зүрх судасны мэс заслын эрхлэгч, Ионсей эмнэлгийн хүндэт профессор, УГТЭ-ийн зүрхний мэс заслын гадаад зөвлөх эмч Чан Бун Чул доктороор ахлуулсан дөрвөн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй мэс заслын баг уригдан ирж ажиллаж байна.

Чан докторын баг хамт олон дээрх хамтын ажиллагааны хүрээнд Зүрх судасны үндэсний төвд тав дахь удаагаа уригдаж ирж байгаа бөгөөд тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын багтай хамтарсан ажлын байрны мэс засал сургалтыг зохион байгуулж буй юм.

Мэс заслын хамтарсан баг энэ удаа нэн яаралтай мэс засал эмчилгээ шаардлагатай титэм судас нөхөн сэргээх, гол судасны өргөслийг хиймэл судсаар сольж засах, гол судасны нарийслыг давуулан анастомоз залгах, гол судасны хавхлага солих зэрэг хүнд хэлбэрийн эмгэгтэй нийт таван эмчлүүлэгчид мэс засал эмчилгээг хийж, өндөр түвшний нарийвчилсан оношилгоо зайлшгүй хэрэгцээтэй байгаа 20 гаруй эмчлүүлэгчид хамтарсан үзлэг оношилгоо хийх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 4 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top