x

“Мөсөн өргөө” олон улсын гишүүнчлэлтэй боллоо

Степпе Арена ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан менежэрүүдийн хамт АНУ-д очиж, ижил төстэй олон аренагийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалжээ.

АНУ-ын Далас /Dallas/ хотод байршилтай International Association of Venue Managers /IAVM/ Олон улсын танхимын менежерүүдийн холбооны Ерөнхийлөгч ноён Brad Mayne-тэй уулзаж, Степпе Аренагийн ажилтнуудыг тус байгууллагын гишүүнээр элсүүлэхээр болсон байна. Түүнчлэн тус байгууллагын гишүүн Америкийн агаарын тээврийн төв /American Airlines Center/- ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Dave Brown-тай уулзаж, тус байгууламжтай танилцав.

Степпе Арена олон улсын байгууламжуудын удирдлагуудтай хамтран ажиллаж, дэлхийн стандарт жишигт суралцах боломж бүрдэж байна.

Ралий (Raleigh) хотод байдаг алдарт PNC Arena-д урилгаар зочилж, ерөнхийлөгч Don Waddell, дэд ерөнхийлөгч Larry Perkins нартай уулзаж, хамтын ажиллагаа эхлүүлэх талаар ярилцжээ.

Дашрамд, уулзалтын дараа тус байгууламжид болсон 20 мянган хүний үзэгчтэй Carolina Hurricanes болон Pittsburg Pengiuns хоорондын хоккейн тоглолтыг үзсэн бөгөөд 3:2-оор PNC аренагийн Hurricanes баг ялсан байна. Тоглолтын үеэр Степпе Арена ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан нарыг тоглолтыг дамжуулдаг “Jumbotron” дэлгэцээр Монголоос ирсэн онцгой зочид хэмээн танилцуулжээ.

Мөн “Мөсөн өргөө”-ний төлөөлөгчид Шарлот хотод байршилтай, 75 мянган хүний багтаамжтай Bank of America Stadium-д очиж, тус стадионы хөл бөмбөгийн Charlotte FC багийн анхны, нээлтийн тоглолтыг үзэв. Тус тоглолтыг нийт 74,479 хүн ирж үзсэн бөгөөд энэ нь шинэ рекорд тогтоосон үйл явдал болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 1 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 9 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 20 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 30 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 15 цаг 44 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 16 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 26 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top