x

"Өргөө" амаржих газар 3.5 тэрбум төгрөгийн шинэ тоног төхөөрөмжүүдтэй боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 17 өдрийн 352 тоот тогтоолоор Эх барихын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор "Нийслэлийн өргөө амаржих газар"-ыг "Өргөө амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Нийслэлийн хүрээ амаржих газар"-ыг "Хүрээ амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Нийслэлийн амгалан амаржих газар"-ыг "Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болгон өөрчлөн зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

Засгийн газраас нийслэлийн гурван амаржих газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг ба хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдэж байна.

Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр Өргөө амаржих газарт ажиллаж, шаардлагатай 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Мөн 547 сая төгрөгөөр хийгдэж буй засварын ажилтай танилцав.

Түүнчлэн тус эмнэлэгт шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэр, ариутгалын тоног төхөөрөмж болон удам зүйн лабораторийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухайгаа сайд мэдээлж Эрүүл мэндийн яамны зүгээс 2022 оныг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын жил болгосонтой холбогдуулан эх барихын тусламж үйлчилгээг шинэ шатанд гарган ажиллахыг үүрэг болголоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 57 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 1 цаг 11 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 1 цаг 14 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 1 цаг 18 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 1 цаг 31 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 37 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 1 цаг 39 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цаг 44 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цаг 46 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 1 цаг 52 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top