x

ЭМЯ: Сувилагчийн боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна

“Сувилахуйн тусламжийн шинэчлэл-Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Эхний үе шатанд  68 эрүүл мэндийн байгууллагын 830 сувилагчийг хамруулсан байна. Сувилахуйн албаны дарга, сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн тус бүр өөрсдийн байгууллага дээрээ тулгамдсан асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтээ нэгтгэж Эрүүл мэндийн яаманд ирүүлсэн юм.

Хоёр дахь үе шатанд анхан шатанд хэлэлцүүлж, санал дүгнэлт болгон ирүүлсэн сувилахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам бүхий дүгнэлт тайланг Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцуулж сувилахуйн тусламж, хүний нөөц, сувилагчдын нийгмийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм. 

Тус хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр JCI, ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлөөс багш нар уригдан Хувь хүний хөгжил, Сувилахуйн тусламжийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага, Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тус хэлэлцүүлгийн үр дүнд нийт оролцогчдоос гарсан санал, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн үндэсний хэмжээнд Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх стратеги боловсруулж хэрэгжилтийг ханган ажиллана. 

Сувилахуйн салбар нь эрүүл мэндийн салбарын хамгийн том мэргэжлийн бүлэг бөгөөд эрүүл мэндийн салбарын 60%-ийг эзэлдэг. Дэлхий дээр 28 сая эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа ба үүнээс 19 сая гаруй нь сувилагч, эх баригч нар эзэлж байна. (ДЭМБ 2020)
 
Монгол улсад 2020 оны байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 56,5 мянган хүн  ажиллаж байна. Үүнээс 13112 нь сувилагч бөгөөд нийт сувилагч нарын 90%-ыг эмэгтэйчүүд эзэлдэг. (Эрүүл мэндийн үзүүлэлт, 2020) 

Олон улсад сувилагчдын эрхийг хүндэтгэн үзэх, сувилахуйн салбарт хөрөнгө оруулснаар бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад сувилагчийн дуу хоолой  манлайлал нэн чухал болохыг уриалж уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

ДЭМБ-аас баталж гаргасан Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх дэлхийн стратеги (2021-2025) чиглэлд нийцүүлэн сувилахуйн салбарт хөрөнгө оруулах, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг зохистой хуваарилж, ажлын байранд тогтвортой ажиллуулах, сувилагчийн боловсрол, манлайлах ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа гэдгийг Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлон тэмдэглэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 7 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 7 цаг 54 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 7 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 7 цаг 56 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 10 цаг 27 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 10 цаг 28 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 10 цаг 29 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 10 цаг 31 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 10 цаг 31 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 10 цаг 34 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 12 цаг 43 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 12 цаг 44 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 12 цаг 47 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 12 цаг 48 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 14 цаг 56 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 14 цаг 57 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 14 цаг 57 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 14 цаг 59 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 15 цаг 0 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 15 цаг 1 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top