x

Энхий өдөр С.Цэрэнчимэд алт, Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ

Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн Туркийн Истанбул хотод болж байна.

Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний тэмцээнд аваргалсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд чөлөөт бөхийн 62 кг-ын жинд Истанбулын дэвжээнд түрүүлж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр 1/8 шигшээ барилдаанд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнийг, шөвгийн наймд Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Маликийг тус бүр цэвэр дарж, хагас шигшээд Африк тивийн анхны олимпын медальт бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тунисийн Марва Амриг 12:1, шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Мэсей Килтийг 12:0 оноогоор цэвэр цэвэр ялжээ.

Тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт “Аврагч” спорт хороо, Орхон аймгийн “Соколь” компанийн тамирчин ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ.

Х.Болортуяа 1/8 шигшээд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Германы Элина Бруггерийг оноогоор цэвэр (12:1), 1/4 шигшээд 2021 оны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вероника Чумикова, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Польшийн Анжелина Лысак нарыг тус бүр цэвэр ялсан байна.

Эх сурвалж: МЧБХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 59 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 7 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 18 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 28 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 15 цаг 42 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 14 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 24 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top