x

ТӨВ ЦЭГТ ТЭМҮҮЛ: Байт харваан Заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн бямба гаригт эхэлнэ

Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн Байт харваан Заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу 26-28-ны хооронд Рекурв болон Компаундын төрлөөр Спортын төв ордонд зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн тэмцээнд нийт 15 байгууллагын 126 тамирчин оролцож байгаа бөгөөд хувь буюу ганцаарчилсан, холимог баг /эрэгтэй, эмэгтэй/, багийн /эрэгтэй гурван тамирчин, эмэгтэй гурван тамирчин/ найман багц медалийн төлөө цэц мэргэнээ сорих юм. 

Спорт сонирхогч та бүхнийг Байт харвааны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг сонирхон үзэхийг урьж байна. 

Заалны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дэлхийн Байт Харваан Холбоо (WA)-ны тэмцээнүүдэд ашигладаг i@nseo програмыг ашиглан зохион байгуулах юм байна.

Түүнчлэн, 2022 оны МБХХ-н заалны улсын аварга шалгаруулах тэмцээнээс эхлэн тэмцээний дүн мэдээ, явцын мэдээллийг i@nseo програмын нэгдсэн санд нийлүүлж байхаар зорьж ажиллаж байгаа аж.

Та тэмцээнтэй холбоотой мэдээллийг: https://www.ianseo.net/Details.php?toId=10200

Монгол улсад зохион байгуулагдсан тэмцээнүүдийг: https://www.ianseo.net/TourList.php?Year=2022&countryid=MGL&comptime=&timeType=local хаягаар хүлээн авч, харах боломжтой.

Дашрамд, Монголын Байт харвааны холбоо шинэ Ерөнхийлөгчөөр Сүхбаатарын Эрдэнэболд энэ сарын 12-ны өдөр сонгогдоод буй. 

Тэрээр шинэ баг бүрдүүлэн ажиллаж эхэлж байгаа бөгөөд дөрвөн жилийн зорилтоо "ТӨВ ЦЭГТ ТЭМҮҮЛ" уриатайгаар зорилго, стандарт, дэд бүтэц гэсэн гурван тулгуурт бодлого хэрэгжүүлэхээр танилцуулсан билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 13 цаг 59 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 7 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 14 цаг 18 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 15 цаг 28 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 15 цаг 42 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 14 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 16 цаг 24 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top