x

СПОРТ ба ТҮҮХ: Цуст бассейн

Олимп нь дэлхийн спортын хамгийн гол баярын нэг бөгөөд нөхөрсөг, жентельмен өрсөлдөөний наадам билээ. "Бээжин-2022" олимп өндөрлөөд упаагүй байна. Тун удахгүй паралимп эхлэх гэж байгаа. 

Ингээд уншигч та бүхэндээ олимпын наадмын хачирхалтай түүхээс танилцуулахаар бэлтгэлээ.

Олимп хуваасан нь

Хөлбөмбөгийн тив дэлхийн аваргыг хэдэн оронд хуваан явуулах нь ердийн үзэгдэл. Харин олимпын тоглолт энэ тал дээр хамаагүй хуучинсаг үзэлтэй. Зуны олимпын тоглолт түүхэндээ анх удаа 1956 онд хоёр оронд болсон байдаг.

Олимпийн морин спортын тоглолт 1956 онд Стокгольм хотноо явагдаж байжээ.

Тэр жил наадмыг Мельбурн хүлээн авсан байсан бөгөөд тоглолт эхлэхээс нэг жилийн өмнө Австралийн эрх баригчид тус оронд амьтан оруулахыг хориглосон хуулиа өөрчлөхгүй гэж мэдэгдэж, олимпын морин спортын тоглолт тасрах шахжээ. Австралиас  олимпийг  өөр оронд шилжүүлэх асуудал ч үүссэн байна. Гэхдээ ОУОХ морин спортыг нь Стокгольмд явуулахаар болж асуудлыг шийдэж байжээ.

Хамгийн цуст тэмцээн

1956 оны Мельбурны олимп цус урсгасан тэмцээнээр бас түүхэнд үлджээ. Наадмын өмнө Зөвлөлтийн цэрэг Унгарын бослогыг цус урсган дарсан юм. Мельбурны усан пологийн нэг тоглолт улс төрийн утга агуулгатай болсон аж.

Унгарын шигшээгийн тоглогч Эрвин Задор Зөвлөлтийн багтай тоглосны дараа

Хожим тогтоогдсноор Унгарын багийнхан Зөвлөлтийн багийг санаатайгаар өдөн хатгаж зодоонд хүргэжээ. Унгарын багийн ахлагч зөвлөлтийн Петр Мшвериерадзег цохин хамраас нь цус урсгав. Зөвлөлтийнхэн тэвчээд байв. Тоглолтын төгсгөл рүү 0:4 харьцаатай хожигдож байсан Зөвлөлтийн багийн Валентин Прокопов Эрвин Задорын хөмсгийг сэт цохин багуудын хооронд зодоон үүсгэжээ. Тэднийг цагдаа нар салгасан юм. Зарим үзэгчид усан сан руу нулимаж байжээ... Тоглолтыг дуусгаагүй ба Зөвлөлтийн багт хожигдол өгчээ. Унгарууд олимпын аварга болсон ба Зөвлөлийн баг гуравт шалгарч байжээ.

Жингээ хасах арга

Кан Ю Чон (зүүнээс) өөрийн анхны бөгөөд цорын ганц тоглолт дээр

"Токио-2020" зуны олимпын наадам (цар тахлын улмаас 2021 онд явагдсан) дээр 48,8 кг жинтэй Өмнөд Солонгосын жүдочин Кан Ю Чон  48 кг-ын жинд тоглохоор үсээ хусуулсан байв. Тэрээр хагас кг-аар илүү жинтэй байж болохыг мэдэж байсан ба жингээ хасахаар гүйж, хоол ундаа хасч байсан ч жин илүүдээд байж. Ингээд тэр үсээ бүрэн хусуулжээ. Ингээд жингээ тааруулсан ч тэр ихээхэн тамирдснаас эхний тоглолт дээрээ словенийн Маруша Штангарт ялагдсан юм.

"Тэг ковид" тал бүрийн хамгаалалт

Бээжингийн өвлийн олимп дээр тамирчид, төлөөлөгчдийн өрөөнд олимпын цагирагуудын өнгөтэй таван ширхэг бэлгэвчний багц тараажээ. Олимп бүр дээр бэлгэвч тараадаг учраас энэ нь сонин биш Японы олимпоор бас л бэлгэвч тараасан. Гэвч тэр нь размер жижигтэй хэмээн шүүмжлэл гарч байв. Харин Бээжинд үүнийг тооцоод хамгийн том размерийн бэлгэвч тараасан байна.

Мөсөн дээрх ид шид

2002 онд Солт-Лейк-Сити өвлийн олимпыг хүлээн авсан ба гол сонин нь Австралийн түүхэн эх өвлийн анхны алтан медаль. Түүнийг 1000 метрийн зайд уралдсан шорт трейкийн тамирчин Стивен Брэдбери Австралид авчирсан байв.

Стивен Брэдбери. 2002 он

2002 онд Брэдбери хагас шигшээд канадын Марк Ганьон торгуулсны дараа шалгарсан байв. Финалд тэр сүүл барьж явсан ч эхлээд Хятадын Ли Цзяцюнь унав. Дараа нь түрүүлж явсан гурван тамирчин уналаа. Ингээд тэр аварга болжээ. Энэ ялалтын дараа "Австралид to bradbury"  буюу "чи өөрөө итгэхгүй байгаа ч ер бусын амжилт үзүүлэх" үйл үг зохиогджээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 15 цаг 13 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 15 цаг 21 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 15 цаг 32 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 16 цаг 42 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 56 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 17 цаг 28 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 17 цаг 38 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн...
Top