x

"Бээжин-2022" өвлийн паралимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцоно

"Бээжин-2022" өвлийн паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Монгол Улсаас пара цанын тамирчин Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг нар оролцох эрхээ аваад байна.

Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын холын зайн 20 км, дундын зайн 10 км, спринт гараанд уралдах юм. Тэд гүйлтийн цанын Дэлхийн АШТ-д хоёр, Дэлхийн цомд гурван удаа оролцож, олимпын эрхийн болзлыг хангасан. Ц.Дашдорж паралимпын наадамд анх удаагаа оролцож байгаа бол Б.Ганболд “Сочи-2014”, “Пёнчан-2018”-д оролцож байсан туршлагатай бөгөөд энэ удаа паралимпын наадамд гурав дахь удаагаа өрсөлдөх юм.

Мөн Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпын уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөн өрсөлдөх анхны тамирчин болсон. Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016 оны хооронд, уулын цанын төрлөөр 2016 оноос хойш хичээллэж буй юм. Б.Цэрэнпунцаг 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII байрт шалгарч, өнгөрсөн оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 15 цаг 12 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 15 цаг 20 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 15 цаг 31 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 16 цаг 41 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 55 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 17 цаг 27 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 17 цаг 37 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн...
Top