x

БЭЭЖИН-2022: Япон улсаас 20 ах, дүү тамирчин өрсөлдөж байна

Ах дүү Аюүми Хирано, Кайшу Хирано нар

Өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн Бээжин 2022 өвлийн олимпын наадамд Япон улсаас 10 хос ах, дүү тамирчин оролцож байгааг Киодо агентлаг мэдээлжээ. Тэдний зарим нь хоорондоо өрсөлдөж байгаа бол зарим нь хамтдаа нэг зорилгын төлөө өрсөлдөх юм байна.

Өнгөрсөн зуны Токио 2020 наадамд Японоос оролцсон 583 тамирчны дотор 11 хос ах дүүс байсан бол энэ удаа оролцож буй 124 тамирчны зургаан тамирчин тутмын нэг нь төрсөн ах дүү, эгч дүүтэйгээ хамт оролцож байгаа ажээ.

Тухайлбал сноубордын төрөлд медалийн найдварт тооцогдож буй Руки Томита “Олимпын наадамд эгчтэйгээ хамт оролцох болсондоо би үнэхээр баяртай байна. Гэхдээ бид бол өрсөлдөгчид, миний ялахыг хүсэж буй хүмүүсийн нэг эгч маань юм” гэж тэмцээний өмнөх хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна.

Түүний эгч Сена Томита “Бид хамтдаа олимпын наадамд оролцохыг мөрөөддөг байсан нь биелж байна. Гэхдээ бидний хэн хэн нь ялагдах дургүй. Би дүүдээ ялагдахыг хүсэхгүй байна. Би бэлдсэн бүх зүйлээ энд гаргаж, харамсах юм үлдээлгүй өрсөлдөх болно” гэж ярьжээ.

Сноубордын төрөлд бас ах дүү Аюүми Хирано, Кайшу Хирано нар хоорондоо өрсөлдөхөөр Бээжинд ирээд байна.

Тэднээс гадна 2018 оны Пёнчаны олимпым наадмаас Япон улсын анхны кёрлингийн хүрэл медалийг зүүсэн эгч дүү Чинами болон Юрика Ёшида нар энэ удаа медалийн өнгөө өөрчлөхийн төлөө хамтдаа өрсөлдөнө.

Мөн Японы эмэгтэй хоккейн шигшээ багийн бүрэлдэхүүнд Токо, Ямашита, Шига овогтой зургаан эгч дүүс өрсөлдөхөөр иржээ.

Одоогийн байдлаар Япон улс өвлийн олимпын наадмуудаас нийтдээ 58 медаль авсан үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын 16 дугаарт эрэмбэлэгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 15 цаг 13 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 15 цаг 21 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 15 цаг 32 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 16 цаг 42 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 56 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 17 цаг 28 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 17 цаг 38 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн...
Top