x

Агаарын бохирдол хүний оюуны чадамжийг ихээр бууруулдгийг тогтоожээ

Агаарын бохирдол нь хүний биеийн эрүүл мэндэд хор хөнөөлтэйгээс гадна оюун ухааны чадамжийг ихээр бууруулдгийг шинэ судалгаа тогтоожээ.

Судалгааг Хятадад хийсэн байна. Гэхдээ дэлхийн хүн амын 95 хувь нь ямар нэг хэмжээгээр агаарын бохирдолд өртдөг гэдэг утгаараа бүх хүнд хамаатай юм.

Судалгааны дүгнэлтээр бол бохир агаараар амьсгалсан хүний хэлний болон математикийн сорилын дүн мэдэгдэхүйц буурч байсан нь нэг жилийн боловсролоо алдсантай тэнцэх хохирол болж байгаа гэнэ.

“Агаарын бохирдол хүн бүрийн боловсролын түвшнийг нэг жилээр хорогдуулж байна” хэмээн судалгаанд оролцсон АНУ-ын Йелийн нийтийн эрүүл мэндийн сургуулийн ажилтан Ши Чэн ярьжээ.

Ялангуяа 64-өөс дээш насны боловсрол багатай эрчүүдэд хамгийн муугаар нөлөөлж байгаа гэнэ.

Хүн амын энэ хэсгийн хувьд бүр хэдэн жилийн боловсролоо алдсантай тэнцэх хохирол амсаж байгааг тогтоожээ.

Өмнө нь агаарын бохирдлыг сурагч, оюутнуудын танин мэдэх чадварт сөргөөр нөлөөлдгийг тогтоож байсан бол энэ судалгаагаар анх удаа бүх насны хүмүүст, тэр дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүст үзүүлэх ялгаатай нөлөөг олж тогтоосон байна.

“Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааг 2010-2014 оны хооронд Хятад даяар 20,000 иргэнээс хэлний болон арифметикийн сорил авах замаар гүйцэтгэсэн юм байна.

Ингэхэд хэлний боловсрол нь математикийн чадвараас илүү буурч байсан эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хохирч байжээ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи нь өөр өөр замаар ажилладаг нь үүнд нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Мөн агаарын бохирдлын оюун ухаанд үзүүлэх нөлөө богино хугацаанд үйлчилдэг тул жишээ нь агаарын бохирдолтой өдөр сурагчдаас шалгалт авбал үр дүн нь муу байх талтай гэжээ.

Хятад улс хэдийгээр агаарын бохирдлоо бууруулж байгаа ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын стандартаас даруй гурав дахин өндөр хэвээр байгаа юм. 

Эх сурвалж: AFP

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 36 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 40 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 47 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 49 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 54 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 58 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 1 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 18 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 32 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 36 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 39 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 52 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 58 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 0 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 5 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 7 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 13 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 20 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top