x

Өрхийн эмнэлгийнхэн өндөр ачаалалтай ажиллаж байна

Коронавирусийн омикрон хувилбарын халдвар нэмэгдэхийн хэрээр нийслэлийн хэмжээнд Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн ачаалал мөн өссөн. Хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг анхан шатны байгууллага бол өрхийн эрүүл мэндийн төв. Иргэд ковидын шинж тэмдэг илэрсэн болон халдвар авсан даруйд хамгийн түрүүнд ӨЭМТ-д ханддаг. Тэгэхээр халдварын тоо нэмэгдэх бүрд ӨЭМТ-үүдийн ачаалал зэрэгцэн өссөөр байна.

Тиймээс Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-өөс сурвалжиллаа. Тус өрхийн эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны  3984 өрхийн 14728 хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.  

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан, их эмч Б.Мөнхзул ярихдаа “Манай хорооны иргэдийн дунд 2021 оны арванхоёрдугаар сард халдварын тоо эрс буурч байсан. Өдөрт ойролцоогоор  5-10 хүн халдвар авч байсан бол нэгдүгээр сар гарснаас хойш өдөрт 50-60 хүн шинээр халдвар авч байна. Сүүлийн үед халдвар авч батлагдаж буй хүмүүсийн дунд хүүхдүүд цөөнгүй байна. Ачаалал эрс нэмэгдсэнээс үүдэн манай эмч, ажилтнууд ч халдвараар өвдөж байна. Зарим эмч нар 2-3 удаа давтан халдвар авсан. Өнөөдрийн байдлаар л гэхэд таван ажилтан өвдчихөөд байна. Тиймээс үлдэж буй цөөн эмч, ажилтнууд асар өндөр ачаалал үүрч байгаа. Түүнчлэн коронавирусийн  халдварын хажуугаар томуу, томуу төст өвчин дэгдсэн. Томуу болоод ковидын халдварыг ялгахаас эхлээд асар ачаалалтай ажиллаж байна. Мөн иргэдэд утсаар зөвлөгөө өгч байгаа. Хөтөч сувилагч өдөрт хамгийн багадаа 50 удаагийн дуудлагад хариу өгдөг. Ахмад настан болон суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд 0-1 насны хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж байгаа. Баянзүрх дүүргийн тандалтын багийнхан ор зохицуулалтаа сайн хийж байгаа учраас яаралтай эмнэлэгт хэвтүүлэх хүмүүсийг өдөрт нь багтаан эмнэлэгт хэвтүүлж  байна” гэлээ.

Мөн он гарсаар иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа аж. “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-д  өдөрт 50-80 хүн нэмэлт дархлаажуулалт буюу III болон IV тунд хамрагдаж буй юм.

“Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-ийн вакцинатор сувилагч Г.Болормаа “Дархлаажуулалт үр дүн сайтай байгаа. Ялангуяа өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс вакцинд хамрагдсанаар өвдөхгүй байх, өвдсөн ч хөнгөн хэлбэртэй, зовуурь бага байна. Бүрэн тун буюу эхний хоёр тунд хамрагдсан хүмүүс 21-28 хоногийн дараа III тундаа хамрагдах боломжтой. Харин III тунгийн дараа гурван сар буюу 90 хоногийн дараа IV тунг хийлгэх боломжтой. Манай эмнэлгийн тухайд Фпайзер болон Вероселл гэсэн хоёр төрлийн вакцинаас сонгон хийлгэх боломжтой” гэлээ.

Өрхийн эмнэлгийн ачааллаас хөнгөлөх бодлогын хүрээнд “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-д өчигдрөөс эхлэн нэг мэргэшигч эмч болон нэг сайн дурын ажилтныг ажиллуулж эхэлжээ. МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Ц.Лхагвасүрэн тус өрхийн эмнэлэгт сайн дураараа ажиллаж байгаа бөгөөд өмнө нь ч ковидын дайчилгаанд хамрагдаж байжээ.

Тэрээр “Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс 400 гаруй сайн дурын ажилтан бэлтгэж, ковидын хүндрэлийг даван туулахад тусалж байгаа. Тэдний нэг нь би. Бид сайн дураараа өрхийн эмнэлэг болон дунд шатны эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байна. Цар тахлын хүнд бэрх үед өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

Тус өрхийн эмнэлгийн зүгээс халдвар авсан иргэдэд зориулж гурван төрлийн эмийн багц бэлтгэн өгч байгаа аж. Тодруулбал, 0-1 насны хүүхэд, 1-16 насны хүүхдүүд, насанд хүрэгчид гэсэн гурван төрлөөр эмүүдийг багцалж, иргэдэд өгч байгаа юм байна. Хоёр дахь удаагаа өвдсөн байсан ч эмийн багц олгож байгаа гэнэ. Одоогоор эмийн хүрэлцээ хангамж хэвийн байгааг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 7 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 7 цаг 55 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 7 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 7 цаг 57 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 10 цаг 28 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 10 цаг 29 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 10 цаг 30 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 10 цаг 32 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 10 цаг 32 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 10 цаг 35 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 12 цаг 43 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 12 цаг 44 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 12 цаг 48 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 12 цаг 49 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 14 цаг 57 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 14 цаг 58 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 14 цаг 58 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 15 цаг 0 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 15 цаг 1 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 15 цаг 2 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top