x

Ц.Билэгтсайхан: Халдвар гэр бүл, ажлын газрынхны хүрээнд тархаж байна 

Омикрон хувилбарын тархалтын талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. PCR шинжилгээгээр эерэг эзлэх хувь оны өмнө 4-5 хувьтай байсан бол одоо 20 хувьд хүрээд байгаа. Өдөрт илрэх эерэг тохиолдлын тандалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд нийт тохиолдлуудын 80 гаруй хувьд гэр бүлийнхэн болон ажлын газрынхнаасаа халдвар авч байна. Мөн дэлгүүр, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, томоохон худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа халдвар авах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс үйлчилгээний газраар явахдаа халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах хэрэгтэй байна. Ингэхдээ N95 болон мэс заслын зориулалттай амны хаалтыг хэрэглээрэй.  

УОК болон ЭМЯ-ны Ажлын хэсүүд тогтмол хуралдаж байгаа. Халдварын эрсдэлийг тооцож үзэхэд энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдол ихсэхээр байна. Үүнийг дагаад орны ачаалал ч нэмэгдэнэ. Халдварын оргил үед уламжлалт Цагаан сарын баяр болно. Үүний дараа хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр байгаа. ХӨСҮТ-өөс УОК-т хичээл, сургалтын үйл ажиллагааг хойшлуулах санал хүргүүлээгүй. Харин цахимаар явуулах санал гаргасан. Хичээлийг хаах, хойшлуулах нь хамгийн сүүлийн сонголт байх болов уу. 

Хувилбарын тархалтын шинжилгээг хийж үзэхэд нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт тохиолдлын 90 хувьд Омикрон хувилбар илэрч байгаа.

ХӨСҮТ дельта хувилбарын оргил ачааллын үед 400 гаруй ор дэлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Омикрон хувилбарын улмаас тухайн үеийн ачаалалтай дүйцэхүүц ачааллыг аваад эхэлсэн" гэв.

ХӨСҮТ-ийн зүгээс Цагаан сараар гэр гэртээ л золгох, ах дүү нартайгаа цахимаар, гар утсаар холбогдон мэндчилгээ дэвшүүлэхийг уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 1 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 20 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 48 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 1 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top