x

Өвлийн олимпын гүйлтийн цанын төрөлд манай хоёр тамирчин болзол хангажээ

Олон улсын цанын холбооноос олимпын эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргажээ.

Уг чансаагаар Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин олимпын наадамд оролцох боломжтой болсон тул Олон улсын цанын холбооноос баталгаажуулах цахим шууданг Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-нд ирүүлсэн байна.

Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх юм.

Олон улсын цанын холбооны олимпын эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпын эрхийн нормативыг хангасан билээ.

Б.Ачбадрахын хувьд дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод мөн эрхээ аван өрсөлдөж байв.

Тэшүүр, биатлоны тухайд олон улсын холбооноос нь олимпын эрхийн дахин хуваарилалт хийсний дараа нэгдүгээр сарын 21-нд нэмэлтээр эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлах юм. Тус хоёр төрөлд өрсөлдсөн манай тамирчид одоогоор нөөц тамирчны жагсаалтад бүртгэгдээд байна.

Эх сурвалж: МҮОХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираны удирдагчдыг устгах стратегийн цаад шалтгаан юу вэ? 7 мин “Хөх сувд-2026” олон улсын мөсний наадмын талбайд “Хүүхэд хамгааллын гэр” ажиллаж байна 1 цаг 15 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 20 мин Өнөөдөр Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр тохиож байна 1 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 44 мин Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа 16 цаг 51 мин Гуравдугаар сарын 4-нөөс нөөцийн махны өргөтгөсөн худалдаа есөн цэгт гарна 16 цаг 52 мин УБЦТС-иас маргааш хийгдэх цахилгаан тоноглолын засварын хуваарийг мэдээллээ 16 цаг 53 мин Криштиану Роналду өвдгөндөө бэртэл авч, талбайг орхилоо 16 цаг 55 мин Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ 17 цаг 0 мин Герман, Франц, Их Британи Ираны довтолгоог буруушааж, хамтарсан мэдэгдэл гаргалаа 18 цаг 55 мин "Бүргэдийн баяр-2026" энэ сарын 7, 8-нд "Чингис хааны хүрээ"-нд болно 18 цаг 57 мин Монгол, Канадын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 18 цаг 59 мин Дэлхийн газрын тосны 20 хувийн тээвэрлэлт зогсонги байдалд оров 19 цаг 0 мин АНХААРУУЛГА: Нутгийн зүүн хагаст цас орж, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна 19 цаг 15 мин Агаарын цохилтын хариуд Иран нисгэгчгүй төхөөрөмжөөр довтолж эхэллээ 19 цаг 16 мин Хүүхдийн эрх зөрчсөн иргэдэд 28 сая төгрөгийн торгууль оногдууллаа 19 цаг 18 мин Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар дундаж давхаргыг тэлэх зорилт тавилаа 19 цаг 19 мин Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр 20 цаг 48 мин Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэгдэл бий болно                                                                    21 цаг 16 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла...
Top