x

Сайжруулсан түлш л түлэхгүй бол хөлдөж үх гэсэн үү, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ?!

Борог амьдралтай, ядарсан эрийг "ороолт түллээ" хэмээн дөвчигнөж, сагсуурсан дарга, сэтгүүлчдийг хараад...

Яндангаас нь хар утаа суунагласан гэр хорооллын борог амьдралтай айл руу Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн хэдэн дарга сэтгүүлчдийн хамт дайран орж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдлаа. Цэмцийсэн цэвэрхэн хувцастай, амьдрал мэдэхгүй хурган дарга нар камерийн өмнө ай мөн том байна. Ёстой л нэг дөвчигнөж өгч байгаа харагдлаа. Эзнээс нь зөвшөөрөл авахгүй хаалгыг нь намсхийтэл татаж ороод л, айлын эздийг дээрэлхэж, доромжилж байгаад гарлаа, тэд.

Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх, дэлхийд байхгүй том гэмт хэрэг илрүүлсэн юм шиг л “За, яагаад хар утаа гаргаж, нийслэлийн агаарыг бохирдуулаад байна. Чи сайжруулсан түлш авч чадаж байгаа юу. Тэгээд яагаад гэрийн чинь яндангаар хар утаа гараад байгаа юм” гээд л загнаж харагдлаа. Араас нь хэний ч олж, мэдээгүй сэдвийн мэдээ, сурвалжилга олчихсон юм шиг залуухан сэтгүүлч “Үзэгчдээ бид гэр хорооллын нэгэн хашаанаас сурвалжилга хийж байна. Энэ айл хар утаа гаргаж, зөрчил гаргаад байна” гээд л шууд хөтлөлт хийх юм.

Тэгснээ гэрийн эзний нүдийг нь бүлзэлтүүлж байгаад "Юу түлээд ийм хар утаа гаргаад байгаа юм бэ” гээд л загнах, хашгирах зэрэгцүүлэхэд нь ядруу эр “Толгой, шийрээ хурдан болгох гээд шахмал түлш асахгүй байхаар нь ороолтоо хийчихсэн юм аа. Манайд харин мод авах мөнгө байдаггүй ээ. Хурдан ноцоох гээд аргаа барсандаа л хийчихлээ. Түүнээс биш түлээ, нүүрсээ л түлнэ шүү дээ” гэж хэд учирлаад сонсож байгаа юм алга. Харин ч бүр “Бид хяналт шалгалтаар яваад газар дээр нь илрүүллээ. Та яаж байгаа юм бэ ээ” гээд л үгийн хариугүй бөөнөөрөө загнаад байх юм.

Тэднийх шиг мод битгий хэл түлэх ороолтгүй хэчнээн айл Улаанбаатар хотын өнцөг, булан бүрд осгохын наахнуур, өлдөхийн зовлонтой амьдарч байгааг эрхэм дарга нар мэддэг болов уу. Тэр айлын яндангаас ядуурлын утаа суунаглаж байгааг, энэ утаа гарч байгаа тулдаа тэд амьд, мэнд байгааг тэнд явсан дарга нар лав мэдэхгүй байх. Сүртэй, том дарга нар тийм л сүрхий юм бол хотын гудамж бүрд байгаа хоёр, гурван давхар хаус, үйлдвэрлэл, үйлчилгээний хэдэн давхар байгууламжуудын яндангаас өдөр шөнөгүй олгойдож байгаа хар утааны мөрөөр давхиж очоод, дайрч ороод илрүүлж, илчлээд, ингэж түмний нүд болгон "яллаж" яагаад чадахгүй байгаа юм бэ?!

Үнэндээ зүдрүүхэн амьдралтай ч үнэнээ шударга өчиж зогссон эрийг борог амьдралтай, зуухан дээрээ толгой, шийрхэн чанаж байгаа болохоор нь л дээрэлхэж, доромжилж, олон нийтийн сүлжээнд нүүр царайг нь тодоос тод гаргасан дүрс бичлэгийг нь цацаж, бах таваа хангаж байна. Шуудхан хэлэхэд, утаа арилгасан гэгддэг Ерөнхийлөгчид нэр олох гэсэн дарга нар хүний эрхийг улан доороо гишгэж, жирийн нэгэн иргэнийг гэмт хэрэгтнээс дор үзэж сагсуурлаа, өчигдөр.

Эхлээд гэрийн эзнээс нь зөвшөөрөл авч гэрт нь ороод, учир байдлыг нь асуугаад, ороолт түлж болохгүйг нь анхааруулаад яваад өгөх сэтгэл тэнд явсан албаныханд байсангүй. Харин ч эсрэгээрээ ядарсан ард түмэндээ ял тулгаж гүйсэн сайд, дарга нар “Дрон нисгэж “ядуурлын” утаа саагиулсан яндангуудыг илчилж, хатуу чанга хариуцлага тооцож, ял асууж, янданг нь хураана” гэж томроод зогсож байна. Сайжруулсан түлш битгий хэл, түлшний модоо авч хүчрэхгүй ороолт, гутал, хувцсаа галдаа өрдөж, хоолоо хагас дутуу болгож, жавраа үргээж суугаа иргэдээ ингэж дээрэлхэж, дрон ярьж тохуурхаж явна.

Тэр бичлэгийг үзсэн олон хүн “Эгэл ардын амьдрал ийм л байна шүү дээ. Энийг та нар мэдэж байгаа юу. Улс орны баялгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж аваад, хаусанд амьдарч байгаа гэмт хэрэгтний гэрт та нар ингэж орж чадахгүй. Хашааных нь үүднээс хөөгдөнө" гэж хэлмээр байгаа байх.

Агаарын бохирдлыг бууруулахын төлөө ингэж яваа санааг нь ойлгож байгаа ч аргаа барсан ядруу ард түмэндээ түлш битгий хэл хэлэн дээрээ тавих үмх талхгүй ядуу байгаагийнх нь төлөө “Нэг бол сайжруулсан түлшний утаа гарга. Эсвэл хөлдөж үх” гэсэн ял тулгаж яваа төрийн түшээд байгаа нь харамсалтай.  

Улаанбаатар хотыг утаагүй болгох нүсэр ажлыг эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амлан авч, сайжруулсан гэх “нүүрс, гурил, барьцалдуулагч...” орцтой түлшээр түүхий нүүрсийг сольсон.

Ковид гарахаас өмнөх хоёр жилд утаа багассан ч хүхэрлэгийн хэмжээ нь өссөн гэсэн үзүүлэлттэй, хоногт хэдэн арван хүн угаартаж нас барсан гашуун бөгөөд харамсалтай түүхтэй явсаар өнгөрсөн өвөлтэй золгосон билээ. Өдгөө ковидын улмаас хоногт 2-10 хүн амиа алдаж байгаатай адил тооны хүн сайжруулсан түлш нэвтрүүлсэн жилүүдэд өдөр болгон угаарын улмаас үхэж байсныг монголчууд мартаагүй байна.

Утаа ихэсч буйн шалтгаан ердөө амархан. Хил хаалттай учраас сайжруулсан түлшний гол орц болох барьцалдуулагч бодис тасарсан нь тодорхой. Түүнийг орлуулж, гурил, будаа холихоос эхлээд байдаг бүх л аргаа Тавантолгой түлшийнхэн хэрэглэж байгаа нь тодорхой. Энэ ч утгаар сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн технологийн горимд өөрчлөлт орж, “хар утаа” хаяхаас гадна, өмхий үнэр үнэртдэг болсныг ард, иргэд ярьж буй. Иймд сайжруулсан түлшний саар уршигийн бурууг нойтон түлшээ асаах модгүй, мод битгий хэл түлэх юу ч үгүй иргэдээс “гаргах”-аар төрийн аппарат тэр чигээрээ хөдөлж байгаа бололтой. Тэгээд “Утаа ихэссэнд ороолт, гутал түлсэн ядуу өрхүүд, хямд болохоор нь авч түлж байгаа айлууд буруутай” гэсэн дүгнэлт гаргаж, хэргийн эздийг олоод, ял оноох гэж байгаа юм байх даа.

Ингэж ял тулгахдаа "Нэгэнт сайжруулсан түлш авч чадахгүй юм чинь юу ч түлэхгүй байсаар хөлдөж үх" гэх вий дээ.

У.Хүрэлсүх та утаа бууруулсан гэх гавьяаг хүртэж, улсын Ерөнхийлөгчийн сэнтийд суусан шигээ утаа ихэссэн шалтгааныг арай шинжлэх ухаанчаар, илүү ахуйчаар олж, ковид битгий хэл амьдралын шуурганд өртсөн зүдрүүхэн ард, иргэдээрээ даажигналгүй арга, шийдлийг нь олчихож дөнгөхгүй байна уу. Ядаж сайжруулсан түлшнийхээ орц, найрлагыг чанаржуулаад “ядуурлын” утаа ялгаруулаад байгаа ядруу иргэддээ ид хүйтний энэ цагаар үнэгүй түгээх сэтгэл танд байдаггүй юмаа гэхэд "Түлшгүйд нь сайжруулсан түлш үнэгүй өгчихвөл ороолт сэлт түлж, хар утаа баагиулахгүй шүү дээ" гээд зөвлөчих зөвлөх ч алга уу...?!

Эх сурвалж: ergelt.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Өчигдөр 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Өчигдөр 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Өчигдөр 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Өчигдөр 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ Уржигдар 20 цаг 13 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй Уржигдар 20 цаг 00 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Уржигдар 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Уржигдар 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Уржигдар 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Уржигдар 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Уржигдар 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Уржигдар 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Уржигдар 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Уржигдар 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Уржигдар 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Уржигдар 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Уржигдар 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Уржигдар 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Уржигдар 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Пакс Глобалика (Pax Globalica) Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top