x

О.Батбаяр: Иргэд вакцины III, IV тунд идэвхтэй хамрагдвал Омикроны давалгааг хөнгөн давна

Монгол улсад коронавирусийн шинэ хувилбар Омикроны тохиолдол бүртгэгдээд буй. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллэхдээ цар тахлын дөрөв дэх давалгаа эхэллээ гэсэн юм. Мөн өмнө нь тэрээр "Омикрон хувилбар Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Дэлхий нийтээр 138 улсаар тархсан байна. Судалгаа гараад эхэлсэн байна. Харьцангуй хөнгөн хэлбэртэй гэдэг нь батлагдаж байгаа тул айгаад байх зүйл байхгүй" хэмээж байсан юм. 

Тэгвэл иргэдийг вакцины III, IV тунд идэвхтэй хамрагдвал цагаан сарын дараа танхимын хичээлийг эхлүүлэх боломжтой гэж Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өнөөдөр мэдээллээ. 

Тэрээр "Манай улсын хувьд, Омикроны давлагаа нэгдүгээр сарын дунд үеэс эрчимжиж, оргил үедээ хүрнэ. Гэхдээ бусад улстай харьцуулахад вакцины хоёр болон гуравдугаар тунгийн хамрагдалт болон өвчилсний дараа дархлаа тогтсон иргэдийн эзлэх хувь өндөр байгаа. Тиймээс иргэд гурав болон дөрөв дэх тундаа идэвхтэй хамрагдвал бусад улсаас илүү нам байдлаар Омикроны давлагааг давна. Мөн Цагаан сарын дараа хичээл сургуулиа танхимаар эхлэх боломжтой.

Томуугийн дэгдэлт өнгөрсөн хоёр жилд бүртгэгдээгүй ч 2022 оны эхэн үеэр томуугийн хүнд хэлбэр болох А хүрээний вирусийн давлагаа эхэлсэн байна. Томуугийн А хүрээний давлагаа COVID-19-өөс хүнд. Тэр тусмаа хүүхдүүд хүндрэх, хатгаа болох эрсдэл нь маш өндөр. Өөрөөр хэлбэл, одоогоор манай улсад Омикроны давлагаа насанд хүрэгчдэд, томуугийн А хүрээний вирусийн давлагаа хүүхдүүдийн дунд эхэлсэн үед орны ачаалал эрс нэмэгдэнэ. Иймд иргэд хариуцлагатай байх шаардлагатай" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 28 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 41 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 49 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 56 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 3 цаг 1 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 9 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top