x

С.Энхболд: Омикрон хувилбар хөнгөн өвчлүүлдэг тул иргэдийг айж, сандрахгүй байхыг уриалж байна

Монгол улсаас Их Британи улс руу зорчсон манай улсын хоёр иргэнээс коронавирусийн Омикрон хувилбар илэрсэн талаар мэдээлсэн билээ. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар мэдээлэл өглөө.

Тэрээр "Монгол улсад урьдчилсан байдлаар 10 сэжигтэй тохиолдол гарсан байгаа. Япон улс руу 100 гаруй сорьц явуулсан байгаа. Аль улсаас гэдгийг тухайн үед нь зарлана. Геномийн дарааллаар уншуулдаг тул цаг хугацаа их ордог. Эцсийн байдлаар хариу гараагүй байна. 

Омикрон хувилбар Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Дэлхий нийтээр 138 улсаар тархсан байна. Судалгаа гараад эхэлсэн байна. Харьцангуй хөнгөн хэлбэртэй гэдэг нь батлагдаж байгаа тул айгаад байх зүйл байхгүй. 

Засгийн газрын зүгээс 2021 оны Зургаадугаар сараас хөл хорио тавихгүй байх шийдлээр ажиллаж байгаа. Бид ванцинжуулалтаар гуравдугаар давалгааг даван туулсан. Одоо дөрөв дэх тунг сайн дураар хийлгэж болох шийдвэр гаргаад байна. 

Монголоос яг Омикрон хувилбар очсон эсэх нь тодорхойгүй байгаа. Лондонд очих замдаа авсан ч байж болно. Энэ хувилбар 2.5 өдрийн дотор илэрдэг. Тиймээс транзит хийж байхдаа замаасаа авсан ч байж болно. 

Омикрон хувилбар хөнгөн өвчлүүлдэг тул иргэдийг айж, сандрахгүй байхыг уриалж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 4 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 18 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 22 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 25 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 39 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 44 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 46 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 51 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 53 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 59 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 6 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top