x

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан шүдний тасгийг нээлээ 

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн сэргээн засах төв эмнэлгийн "Тайван инээмсэглэл" шүдний тасгийг баасан гаригт нээжээ.

Тусгай хэрэгцээт иргэдийн дунд нэн тулгамдсан асуудал бол амны хөндийн эрүүл мэнд гэдгийг энэ төвийн эмч нар хэлж байв. Энгийн иргэнд 1.6-аас 2 цоорхой шүд байдаг бол тусгай хэрэгцээт иргэнд 7.6 цоорхой шүд байна гэсэн судалгаа байдаг гэнэ. Мөн хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгааг хэлж байв.

Тийм учраас тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Монголд анх удаа шүдний кабинет ийнхүү байгуулагдаж байгаа юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдөр Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр сэргээн засах төвд иж бүрэн тоноглогдсон шүдний кабинет нээлтээ хийж байна. Энэхүү кабинет нээлтээ хийснээр тусгай хэрэгцээт иргэдийн амны хөндийн өвчлөлийг эмчлэх боломж нээгдэж байна. Ялангуяа мэргэжлийн байгууллагынхаа дэргэд эмчлэх боломжтой кабинет нээгдэж байгаад Эрүүл мэндийн сайдын хувьд баяртай байна. Цаашид ХНХЯ-тай хамтраад тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл мэндийн асуудал болон журам стандартад томоохон бодлогын ажлууд хийнэ" хэмээн хэллээ.

Шүдний кабинетын шаардлагатай тоног төхөөрөмжийг ЭМЯ, ХНХЯ-наас хандивласан юм.

Тус шүдний кабинет нь нийт зургаан сарын хугацаанд засвар үйлчилгээ хийгдэж өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна хэмээн Сэргээн засах төвийн ерөнхий эмч Б.Өнөрбилэг хэлэв. Тус төв нь өдөрт 20-24 хүнийг эмчлэх бүрэн чадалтай иж бүрэн ариутгал, үзлэг, яаралтай тусламж, рентген гэсэн бүтэцтэй 2 кабинеттай. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон тус эмнэлгийн удирдлага хамт олон оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 36 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 44 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top