x

ДЭМБ-аас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

ДЭМБ-аас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан төрөх ор, нярайн дулаацуулах ширээ, нярайн шарлалтын эмчилгээний аппарат, өвчтөний монитор, автомат тариурын шахуурга зэрэг 13 нэр төрлийн багаж тоног, төхөөрөмжийг Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Архангай, Баянхонгор, Дорноговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн төрөх тасгуудад хүлээлгэн өгч байна.

Тоног төхөөрөмж гардуулах ёслолд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцон Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон орон нутгийн төлөөлөл болох Төв аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Энэ хүнд цаг үед санхүү болон техникийн туслалцаа үзүүлж байгаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад талархахын зэрэгцээ Засгийн Газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны хуралдааны шийдвэрээр нийслэлийн амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд авсан. Учир нь эх, хүүхдийн эрүүл мэнд нь аливаа улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг гол үзүүлэлт тул Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам эх, нярайн эрүүл мэндэд онцгой анхаарч байна. Нийслэлийн амаржих газрууд нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага байсан бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжиснээр эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн хүний нөөцийг чадавхжуулснаар тусламж, үйлчилгээний чанар сайжирч “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Алсын хараа-2050”-д хүрэхэд чухал алхам болно гэж харж байна. Эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагааг үе шаттайгаар явуулна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 1 цаг 59 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 13 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 17 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 20 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 39 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 46 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 48 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 54 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 1 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top