x

С.Чимидцэрэн: Гурав дахь тунг хийлгэхэд эсрэг биеийн үүсэлт эрс нэмэгдсэн

Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэгээс коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунтай холбоотой тайлбар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Анагаах ухааны доктор, дэд профессор С.Чимидцэрэн "Коронавирусийн анхаарал татсан шинэ хувилбарууд гарч, халдварын тархалт нэмэгдэж, вакцины дараах дархлаа тогтцын үр дүн аажмаар буурч байгаа зэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн улс дархлаа сэргээх нэмэлт тун хийж байна.

Вакцинд агуулагдах өвөрмөц антигенийн өдөөлтөөр удаан амьдрах чадвартай санамжийн В лимфоцит, Т лимфоцит эсийн цөөн тооны цомог үүсэж, бие махбодыг халдвараас тодорхой хугацаагаар хамгаалдаг.

Вакцины нэг ба хоёр дахь тунгийн дараа өвөрмөцөөр идэвхэжсэн дархлааны эсээс эсрэг бие болон бусад дархлааны молекул ялгарах нь аажимдаа буурдаг. Тухайлбал, вакцин тариулснаас хойш зургаан сарын дараа эсрэг биеийн титр бүх вакцин дээр буурч байгааг Британийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон. Харин манай улсын эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаагаар хоёр сарын дараагаас дархлаа тогтоц буурч байгаа нь тогтоосон. 

Гурав дахь тунг хийлгэхэд эсрэг биеийн үүсэлт эрс нэмэгдсэн. Халдварын тархалт хэдий чинээ их байна тэр хэмжээгээр вирус мутацад орж, хувиран өөрчлөгдөн халдварлах чадвар нь нэмэгдсээр байна. Иймд нэмэлт тунг хийх шаардлага тулгараад байгаа. Хоёр тунг хийлгэсний дараа дархлаа тогтсон, дахиж вакцин хийлгэх шаардлагагүй гэж үзэх хүмүүс бий.

Гэвч байгалийн жамаараа үүссэн эсрэг бие нь богино хугацаанд биед эргэлдэж байгаа тул дахин халдварт өртөх эрсдэл бий. Нэмэлт тун нь хоёр дахь тунгийн дараах үүссэн дархлааны урвалаас илүү сайн үр дүн үзүүлж байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 36 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 44 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top