Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, "Токио-2020" олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн одон, цол тэмдэг гардуулахаар болжээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, "Токио-2020" паралимпын наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж буй бол "Токио-2020" олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн Саид Моллаи, хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар, "Токио-2020" олимпын наадмаас чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа нарт Гавьяат тамирчин цол олгохоор болжээ.
Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий дасгалжуулагч, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Хосбаяр нарт Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол хүртээхээр болжээ.
Шагналыг маргааш 14:00 цагаас Төрийн ордонд гардуулна.