x

Өглөөний цай ууж хэвшихийн давуу талууд

Хүн ойролцоогоор найман цаг унтдаг гэж үзвэл өглөөний цайгаа уулгүй ажилдаа шууд гарснаар өдрийн унд хүртэл ойролцоогоор 12 цаг өлсгөлөн явна гэсэн үг. Мэдээж энэ бол эрүүл мэндийнхээ эсрэг хийж буй “гэмт хэрэг” мөн. Үүнийг аврах нэг зүйл бол өглөөний цай тогтмол ууж хэвших юм.

Өглөөний цай ууж хэвшсэнээр таны биед ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

Эрч хүчтэй өдрийн эхлэл

Хүн бүхэн өглөө боломжтой хэмжээгээрээ витамин, шим тэжээлүүд авч байх хэрэгтэй. Өглөөний цайны нэг ид шид үүнд бий. Өглөөдөө нэг өндөг идэх нь танд уураг амин хүчил өгч, витамин Д болон ясанд тань хэрэгтэй кальцийн эх үүсвэр болж өгдөг. Мөн бүхэл үрийн талх, жүрж, усан үзэм, алим зэрэг нь өглөөг эрч хүчтэй эхлүүлэх боломж өгнө. 

Илүү сайн төвлөрөх

Өглөөний цайгаа уухгүй гарснаар хичээл сургууль, ажил дээр байхад тань таны тархи зөвхөн өглөө уулгүй гарсан өглөөний цайнд төвлөрөх болно. Өглөөний цайгаа уугаад гарснаар гэдэс хоржигнох зовлонгүй илүү бүтээмжтэй, ажилдаа илүү сайн төвлөрнө.

Өглөөг сайхан ааштай угтах

Өглөө босох хэцүү санагдаж, дахиад хэдэн цаг унтмаар, орондоо хэвтмээр санагддаг л биз дээ. Дургүйхэн босоод нойроо харамласан муухай ааштай хэвээр өдрийн өнгөрөөх гэж үү. Өглөөний цай таныг сэргэг, бас жаргалтай болгоно.

Бодисын солилцоо

Хүнийг унтаж амрах үед бодисын солилцоо удааширдаг. Бодисын солилцоог хэвийн байдалд оруулах зүйл бол эрүүл өглөөний цай юм.

Таргалалтаас сэргийлнэ

Хүн унтаж байх үедээ хангалттай калор шатааж чаддаггүй. Ийм байдалтай өглөөний цайгаа алгасах нь калорыг улам хуримтлуулж, таргалах шалтгаан болдог байна.

Хооллох зөв хуваарь

Өглөө цайгаа уухгүй гарч, өдөртөө асар их өлсөн өдрийн цайгаа ихдүүлэх, өдрийн их идсэн зүйлс шингэхгүй орой нь мөн хооллохгүй хонох. Танд танил сонсогдож байгаа юм биш биз. Хүний бие эрүүл мэндэд нөлөөлдөг зүйл бол тэнцвэртэй хооллох дадал. Дээрх буруу зуршил нь хооллох тэнцвэрийг алдагдуулж аливаа өвчний эх үүсвэр болно.

Муу холестринийг багасгадаг

Дээр дурдсанчлан өглөөний цайгаа уухгүй гарснаар бодисын солилцоо удааширна. Үүний улмаас тарга таны биед хадгалагдан, та дараагийн хооллох цаг дээрээ ухамсаргүйгээр хэт их иднэ. Ингэж явсаар жин нэмж, муу холестрин таны биед хуримтлагдана.

Өглөөний цай эрүүл байх нь чухал

Өглөөний цай уух нь чухал гээд юу хамаагүй идэх нь буруу. Амин дэм, шим тэжээлээр баялаг зүйлсийг өглөөний цайндаа сонгоорой.

 

Өдөрт авах ёстой калор

Өглөөний цай танд өдөрт хүний зайлшгүй авах ёстой калорын хэмжээний 20-35 хувийг өгдөг. 

Жин хасахад тустай

Өглөө цайгаа ууж гарах нь жингээ барьж, хүссэн жиндээ очиход туслах хамгийн чухал зүйл юм. Та дээр дурдсан ашиг тусын тухай уншсан болохоор өглөө цайгаа уух нь ямар их хэрэгтэйг мэддэг болсон байх. Мөн өглөөний цай уухгүй гарах нь таргалах гол шалтгаануудын нэг болдог тул та заавал өглөөний цайгаа ууж хэвшээрэй.

Эх сурвалж: www.symptomfind.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top