x

С.Энхболд: Эрүүл мэндийн тусламж үзүүлдэг байгууллагуудад хараахан хомсдол үүсээгүй байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хил хаасны улмаас эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Эрүүл мэндийн яамны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэж байдаг. Энэ байгууллага нь эмийн чанар, нөөцийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллаж байгаа. ЭМЯ-наас эмнэлгүүдэд 1-2 сарын нөөц бүрдүүл гэдэг албан даалгавар өгсөн. Энэ хүрээд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг байгууллагуудад хараахан хомсдол үүсээгүй байна.

Эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, зөвхөн Эрээн боомт гэлгүй Жинин болон бусад агаарын боомтоор, мөн БНСУ-аас тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Арваннэгдүгээр сарын 1, 2, 3-ны өдрүүдэд Инчеоноос онгоц ирнэ. Үүгээр тодорхой хэмжээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэж авчирна.

Дуслын шингэн буюу “Натри”-гийн хувьд манайд хэрэглээнийхээ 70 орчим хувийг хангадаг дотоодын үйлдвэр бий. Одоогоор тасалдал, хомсдол үүсээгүй байна. Гэхдээ жирийн үе шиг шаардсан хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байгаа. Ингээд явахад 14 хоногийн нөөц байгаа.

Мөн тариур, дуслын систем, зарим шингэний түүхий эдийг татах авах ажлын зохион байгуулж, шийдвэрлэж байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 37 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top