Монголын пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Батмөнхийн Ганболд "Бээжин 2022" өвлийн паралимпын наадамд оролцох эрхээ авлаа.
Гүйлтийн цанын төрөлд оролцох түүний эрх албан ёсоор баталгаажиж ирсэн бөгөөд дасгалжуулагч Ж.Дашдондогийн хамт өвлийн олимпод хүч сорихоор болсон байна.