x

Хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжүүдийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгөв

Эрүүл мэндийн яам "Ковид-19" цар тахлын үед өвчтөнүүдэд яаралтай тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай 1000 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг худалдаж авах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлыг дэмжин “Оюу толгой” компани 570 сая төгрөг хандивласан юм. 

Эрүүл мэндийн яам “Оюу толгой” компанитай хамтран өнөөдөр эхний ээлжийн 250 ширхэг төхөөрөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө.

Хүчилтөрөгч өтгөрүүлэгч нь "Ковид-19" өвчний үед төдийгүй хүчилтөрөгчийн дутагдалд орсон бүх өвчтөнд хэрэгцээтэй төхөөрөмж юм. Орон нутгийн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх тус төхөөрөмж нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт оруулж буй том хөрөнгө оруулалтын нэг болж байна.

Цар тахлын энэхүү сорилт бүхий цаг үед “Оюу толгой” компани эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. “Оюу толгой” компани Рио Тинто Монгол болон НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хоёр, Өмнөговь болон Дорноговь аймагт тус бүр нэг PCR лабораторийг ашиглалтад оруулж, лабораторид ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, зайнаас нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож, зөвлөгөө өгөх таблет, алслагдсан бүсэд байдаг иргэдэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх багцыг өмнө нь олгоcон юм. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хүчилтөрөгч өтгөрүүлэгч нь зөвхөн "Ковид-19" өвчний үед төдийгүй хүчилтөрөгчийн дутагдалд орсон бүх өвчтөнд хэрэгцээтэй төхөөрөмж юм. Орон нутгийн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх тус төхөөрөмж нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт оруулж буй том хөрөнгө оруулалтын нэг болж байна. Цар тахлын энэхүү сорилт бүхий цаг үед “Оюу толгой” компани эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлж байна” гэж онцоллоо.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бид ажилтнууд, орон нутгийн ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын Засгийн Газар, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Онцгой комисстой ил тод, нээлттэй хамтран ажиллаж, шаардлагатай зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүнд цаг үед бие биеэ дэмжиж, хүн нэг бүр халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг авч, хамтдаа цар тахлыг давж гарах нь чухал юм. Оюу толгойн уурхайн үйл ажиллагааг тогтвортой явуулах, гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд бүхий л талын дэмжлэгийг үзүүлж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид болон нийт ажилтнууд, ханган нийлүүлэгчдэдээ баярлалаа. “Оюу толгой” компани цаашид ч Монгол Улс дахь "Ковид-19" цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг багасгах, ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажилд дэмжлэг үзүүлсээр байх болно” гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 8 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 8 цаг 54 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 8 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 8 цаг 56 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 11 цаг 27 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 11 цаг 28 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 11 цаг 29 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 11 цаг 31 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 11 цаг 31 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цаг 34 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 13 цаг 43 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 44 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 13 цаг 47 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 13 цаг 48 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 15 цаг 56 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 15 цаг 57 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 15 цаг 57 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 15 цаг 59 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 16 цаг 0 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 16 цаг 1 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top