x

С.Энхболд: Бүх хүн өвдөж байж цар тахал арилна гэж ярьж болохгүй. Цаашид ямар төрлийн вирус орж ирэхийг хэн ч таашгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа. Тэрээр "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, хөнгөлөлтийн түвшин 27.9 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь, зээлийн хэлэлцээр нь заавал соёрхон батлах гэрээ юм" гэдгийг онцлов.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд УИХ-ын гишүүдэд дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Манай улс ДЭМБ-ын яаралтай журмаар батлагдсан вакцинуудыг хэрэглэж байгаа. Тариулж байгаа дөрвөн төрлийн вакцины хамгаалах хувь нь 75-94 хувь гээд харилцан адилгүй байгаа. 75 хувийн үр дүнтэй вакцин гэдэг нь 100 хүн тариуллаа гэхэд 25 хүн нь халдвар авах эрсдэлтэй гэсэн үг.

Бүх хүн өвдөж байж цар тахал намдана гэж ярьж болохгүй байх. Цаашид ямар төрлийн вирус орж ирэхийг хэн ч таашгүй" гэлээ. 

Мөн тэрээр "Өнөөдрийн байдлаар 1424 хүн нас барсан гэдэг нь бодит тоо. Нас барсан хүмүүст судалгаа хийсэн. Үүний 85.6 хувь нь архаг суурь өвчтэй, таргалалттай гээд ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс байна. Амьсгал дутагдлын шинжүүдээр хүндэрч нас барсан. Ялангуяа зүрх судасны өвчтэй хүмүүс илүү их хүндэрч байна.

Гурав дахь тунгийн вакцинжуулалтын хувьд мэдээллийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй явуулж байгаа. Иргэд вакциндаа идэвхгүй хамрагдаж байна. Өмнө нь худалдаж авсан вакцины зээлийн асуудал өнөөдөр яригдаж байгаа. 

Төсвийн тодотголоор 2.4 тэрбум төгрөг ковидын судалгаа шинжилгээнд тавигдсан. Цар тахал гарснаас хойш манай улсад 20 гаруй судалгааны ажил хийгдсэн. Вакцинжуулалтын дараах дархлаа тогтоцын судалгааг эрчимжүүлсэн. Халдвар авсан хүний тоо болон вакцинжуулалт 70-аас дээш хувьд хүрэх юм бол сүргийн дархлаа тогтож байна гэж үздэг.

Өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 65.6 хувийг вакцинжуулсан. Цаашид 17 наснаас доош хүүхдүүдийг вакцинжуулалтад идэвхтэй хамруулна. Вакцинжуулалтын хувийг ахиад дээш нь нэмэгдүүлэхээр зорьж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 57 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 3 цаг 11 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 3 цаг 15 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 3 цаг 18 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 3 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 3 цаг 37 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 3 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цаг 44 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 3 цаг 52 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top