x

ЭМЯ: Халдвар авсан нийт иргэдийн 0.3 хувь нь тус бүр 8 сая төгрөгөөр эмчлүүлсэн

Коронавирусийн халдвар авсан нэг иргэний эмчилгээний зардал 8 сая төгрөг болж байна гэсэн тооцоог ЭМЯ-наас 2020 оны Нэгдүгээр сард гарган, олон нийтэд мэдээлж байна.

Халдварын тархалт газар авснаар одоо эмнэлэгт хүнд, маш хүнд болон хүүхэд, жирэмсэн эх, ахмадууд, архаг суурь өвчтэй иргэдийг хүлээн авах болсноо мэдэгдэж байгаа юм. Энэ үед халдвар авсан нэг иргэний эмчилгээнд ямар төсөв зарцуулж байгааг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэр сэтгүүлчид салбарын сайдаас тодруулсан юм.

ЭМ-ийн сайд С.Энхболд "2020 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр U-07 буюу хүнд, нэн хүнд өвчтэй хүний эмчилгээг санхүүжүүлэх оношийн бүлгийг нэмж, энэ санхүүжилтээр ковидоор хүндэрч эрчимт эмчилгээний тасагт 45 хоног хэвтэн эмчлүүлээд гарах үед 8 сая төгрөгийн зардал гарч байна гэж тооцсон. Энэ 8 сая төгрөгийн тооцоонд тухайн эмнэлгийн ор хоног, цахилгаан, эмч, ажилчдын цалин зэрэг урсгал зардлууд орсон.

Коронавирусийн халдвар авсан иргэдийг хөнгөн, хүнд, маш хүнд зэрэг ангиллаас хамаарч эмчилгээний зардал 160 мянгаас 7.9 сая төгрөгт хэлбэлзэж байна. Маш хүнд учир уушги орлуулах ЭКМО аппаратад орж, 50-60 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч буй өвчтөн ч бий" гэлээ.

ЭМЯ-ны төсөв хариуцсан мэргэжилтэн Мөнхжаргал "2021 оны эхний найман сарын байдлаар нийт эмчлүүлсэн 400 мянга орчим иргэдийн 0.3 хувь нь U-07 оношоор санхүүжилтээр эмчилгээ хийлгэсэн байна” гэж хариулав.

Ковидын халдвар авсан нийт иргэдийн 10 хүрэхгүй хувийг хүнд болон маш хүнд хүн эзэлж байгаа. Энэ бол Сэхээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүс юм. Өнөөдрийн байдлаар /2021.10.12/ улсын хэмжээнд маш хүнд 500 орчим, хүнд 2500 орчим хүн байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 55 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 3 цаг 9 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 3 цаг 13 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 3 цаг 16 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 3 цаг 29 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 3 цаг 35 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 3 цаг 37 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цаг 42 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цаг 44 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 3 цаг 50 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 57 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top