x

Шүдний эмч, сувилагч нар хариуцлагын даатгалд хамрагдана

Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооноос 2019 оноос эмч, сувилагчийн хариуцлагын даатгалын бүтээгдэхүүнийг төрийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгүүдэд хэрэгжүүлэх Ажлын хэсэг гарган судалж ажилласны үр дүнд хариуцлагын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нүүр ам судлалын салбараас санаачлан, эхлүүлж, нэвтрүүлэхээр болжээ.

Энэ талаар МШМХ-ны Ерөнхийлөгч, Анагаах ухаан доктор, профессор Ж.Цолмон "Нүүр ам судлалын салбарын нийт ажилтан, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, ажил мэргэжлийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, ажил мэргэжлээс шалтгаалах хариуцлагын алдаа, дутагдлыг даатгалын бүтээгдэхүүнээр шуурхай шийдвэрлэх, шүдний эмнэлэг, үйлчлүүлэгч, эмч, сувилагчдын хоорондын харилцааг зохицуулах, зохистой харьцааг хангах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх хууль эрх зүйн зөв шийдэлд хүрэх эрх зүйн зөв зохицуулалт гэж үзэж байна" гэв.

Тус холбоо 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж, 2008 оноос хариуцлагын даатгалын үйлчилгээг гарган нэвтрүүлсэн анхны даатгалын компаниудын нэг “Амар” даатгалын компанитай ажиллахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн ажилчдад даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний ашиг тус, давуу тал болон даатгалын талаар шинэ мэдээ, мэдээллээр хангах, сургалт явуулах юм.

Хариуцлагын даатгалд эмнэлэг, хувь эмч, сувилагчид  хамрагдаж болох бөгөөд эмч сард 10000 төгрөг, сувилагч 5000 төгрөгийн хураамж буюу жилд 60000-120000 төгрөг төлснөөр эмчид 15 сая, сувилагчид 8 сая төгрөгийн нөхөн олговор олгох юм байна. Шүдний эмнэлэг, хувь эмч, сувилагч нар МШМХ-ндоо бүртгүүлэн, тус  даатгалын компанитай гурвалсан гэрээ байгуулснаар даатгалд хамрагдах, даатгалын хариуцлагын бүтээгдэхүүн үйлчилгээ авах бүрэн эрхтэй болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 9 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top