МУГТ Э.Цэндбаатарын ДАШТ-д оролцох сорил тулаандаа очоогүй нь ихээхэн ангаарал татаад байна. Түүний талаар сэтгүүлч Ч.Лодойсамбуу "Жин бол асуудалгүй. Цэвэр дарамт. Би тэгэж л бодож байна. I’m out" хэмээн жиргэсэн байна.
Тэгвэл гавъяат тамирчин Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа бичлэг оруулжээ.
Тэрээр "60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тийм дээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа" гэжээ.
Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлөөс гавъяат тамирчин Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч, ДАШТ-д оролцох тамирчныг тодруулах сорилго тэмцээнийг дахин зохион байгуулахаар болсон.
Сорилго тэмцээн өнөөдөр 13:00 цагт болох байсан бөгөөд Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд халз тулаан явагдаж, ялсан нь ДАШТ-д явах байв.
Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу сорил тоглолтод оролцох тамирчид өнөөдөр өглөө 07:00-08:00 цагийн хооронд жингээ үзүүлэх байсан ч МУГТ Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй гэж Боксын холбооноос мэдээлсэн юм.