x

МУГТ Э.Цэндбаатар сорил тэмцээнээсээ татгалзжээ

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлөөс гавъяат тамирчин Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч, ДАШТ-д оролцох тамирчныг тодруулах сорилго тэмцээнийг дахин зохион байгуулахаар болсон.

Сорилго тэмцээн өнөөдөр 13:00 цагт болох байсан бөгөөд Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд халз тулаан явагдаж, ялсан нь ДАШТ-д явах байв.

Дүрмийн дагуу тамирчид өнөөдөр 07:00-08:00 цагийн хооронд эрүүл мэндийн үзлэгт орох ёстой байсан ч МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүй байна. Харин ОУХМ О.Тулга жиндээ тэнцжээ.

Энэхүү халз тулаан өнөөдөр Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазад болох байсан юм.

Эрүүл мэндийн үзлэгийн цаг хаагдсаны дараа Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаас тэмцээний шүүгчээр ажиллах байсан Ц.Батнасанд мессеж ирсэн бөгөөд тухайн мессежид Д.Цэндбаатарын багш Б.Энхтайван "Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо" гэсэн байжээ.

Харин ОУХМ О.Тулга "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголынхоо нэрийг гаргахын төлөө хичээнэ, маш том хариуцлага надад ирлээ. Би есдүгээр сарын 6-наас хойш жингээ барьж байна. Тэмцээнд оролцох эрхээ авсандаа баяртай байна. Өнөөдрөөс бэлтгэлдээ орно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 6 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 14 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 25 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 35 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 49 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 21 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 31 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top