Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд МУГТ Э.Цэндбаатарын гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэхээр болсон. Сорил тоглолтод ялсан нь ДАШТ-д оролцох юм.
Сорил тоглолт Аравдугаар сарын 3-ны Ням гаригт 13:00 цагаас Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болно. Уг тэмцээнийг телевиз болон сайтаар шууд дамжуулан үзүүлэх юм.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаад байсан.
Харин тамирчин Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг гаргасан бөгөөд Монголын Залуучуудын холбоо төдийгүй 2000 гаруй иргэний хүсэлт мөн ирсний харгалзаж Монголын боксын холбооны Удирдах зөвлөл яаралтай хуралдан дээрх шийдвэрийг гаргасан юм.